МОНОС ТУР ХХК: Тендерийн сонгон шалгаруулалтын урилга
Тендерийн сонгон шалгаруулалтын урилга
|
Сонгон шалгаруулалтын нэр |
Уламжлалт болон Сэргээн засах сувилал цогцолбор төслийн гадна цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэгдсэн бохир усыг зайлуулах, 20x130м харьцаатай шүүрүүлэх талбай, 15.0х8.0м хэмжээтэй цэвэрлэх байгууламжийн бетон суурийн ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалт |
|
Төсөл хэрэгжүүлэх талбай |
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Антын ам өөрийн эзэмшлийн талбай /Улаанбаатар хотоос 55км зайд/ |
|
Ажлын үндсэн үзүүлэлт |
1. Шүүрүүлэх талбай:
2. Бетон суурийн ажил:
|
ОРОЛЦОГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДООРХ МАТЕРИАЛУУДЫГ ИРҮҮЛНЭ
- Албан тоот /Үнийн саналтай/
- Адил төст ажил гүйцэтгэсэн баталгаа жагсаалт /2025 он, 2026 он/
- Хэрэгжүүлэх хугацаа, ажлын график
- Боловсон хүчний мэдээлэл /Мэргэжлийн үнэмлэх/
- Тоног төхөөрөмж, механизмын мэдээлэл
- Шүүхийн тодорхойлолт
- Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аливаа хэрэгт нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр орсон эсэх
- Монголын олон улсын арбитраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр орсон эсэх
- Шүүхийн төрөлжсөн архиваас хэрэг маргаанд орсон эсэх
- Харьяа дүүргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орсон эсэх
- Шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх лавлагаа /Ebusiness/
- Санхүү, НД-ийн тайлан /2024,2025,2026 он/
Сонгон шалгаруулалттай холбоотой лавлагааг monostour@monos.mn, spainkharsh@monos.mn болон 89092020 дугаараас тодруулна уу.
Төслийн талбайтай 2026.09.17-2026.09.24-ний хооронд танилцаж болно.
ХУГАЦАА: Шийдвэрлэх сонгон шалгаруулалтын материалыг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж. Самбуугийн гудамж, М ПЛАЗА төвийн 11 давхарт 2026 оны 09-р сарын 24-ний өдрийн 11.00 цаг хүртэл цаасаар, хэвлэж битүүмжилсэн байдлаар хүлээн авна.
ЖИЧ: Материал ирүүлснээс хойш нэмэлт материал хүлээн авахгүй болно. Тухай байгууллагын нээсэн материал дээр нэмэлт тодруулга авах шаардлагатай тохиолдолд оролцогчид эргэн мэдэгдэнэ.
ХҮНДЭТГЭСЭН: МОНОС ТУР ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

