Өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурчээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 

Энэ үеэр бодлогын хүүтэй холбоотой сэтгүүлчийн асуултад Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хариулт өгөв. 

Тэрбээр "Бодлогын хүү таазанд тулсан уу гэж асууж байна. Одоогийн нөхцөл байдал өнгөрсөн жилийн нөхцөл байдлаас нэлээд өөр. Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай гарсан.

Өмнө нь хэлсэнчлэн уул уурхай, уул уурхайг дагасан тээврийн салбар дээрх өсөлтийг татаж байна. Тодруулбал эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн боловч өсөлт голчлон уул уурхай, тээврийн салбарт төвлөрч байна. 

Бусад салбарын хувьд өсөлт тун хязгаарлагдмал буюу худалдааны салбар улирал дараалан бууралттай явж байна.

Мөн өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурч байна. Тэгэхээр бодлогын хүүг нэмэх нь ААН-д нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа учраас нэмэгдүүлэх орон зай одоохондоо бага байна" гэв.