Маргааш Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш буюу энэ 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг анхаарууллаа. 

2026 оны 09-р сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдаар,
  • 19-ний өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар,
  • 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар,
  • 21-ний өдөр Баян-Өлгий, Увсын зарим сумдын нутгаар,
  • 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Дорнодын хойд, Увсын баруун, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар,
  • 22-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно.

Салхи:

19-21-нд тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус,
  • бусад нутгаар +3...+8 градус дулаан,
  • Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус,
  • говийн бүс нутгаар +22...+27 градус,
  • бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.