Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгаалалд нэмж суулгасан 5 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулж байгааг мэдээлнэ

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2018 оны төсөвт хүүхдийн хамгаалалд нэмж суулгасан 5 тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдаж байгаа асуудлаар өнөөдөр мэдээлэл хийнэ.

2018 оны хувьд Улсын Их Хурлаас хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд 6.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, батлуулсан бөгөөд энэ нь 2017 оноос 5.3 дахин нэмэгдсэн төсөв юм. 

Төсвөө тав дахин нэмэгдүүлсэн ч хүүхдийн амиа алдах шалтгаан төдий хэмжээгээр буурахгүй байгаад шат шатны хариуцсан байгууллага чухам ямар ажил хийж, 6.4 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулж байгаа талаар, дараалан гарсан осол эндэгдлийн араас хэн хариуцлага хүлээсэн, дахин ийм асуудал гарахгүй байх дээр иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага шат шатандаа хэрхэн анхаарч, юу хийж байгаа талаарх НИЙТИЙН СОНСГОЛ хийх санаачлагыг iKon.mn сайтаас гаргаж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа дэмжээд байгаа.

Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд зарцуулж буй мөнгө яг юунд зарцуулагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид хүргэх болно.