Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мягмарсүрэн: Ээжүүд нэгдэн оюуны бослого гаргахаар боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Алдарт эхийн одонтой 2,000 гаруй ээж нэгдэн "Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал" эхлүүлэх болсон тухайгаа мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/676632812700209/

Хүн судлаач А.Мягмарсүрэн "Ээжүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхэд маш хэцүү цаг үед амьдарч байна.  Бид хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэж зовж явахад, хүүхэд нийгэмд гараад явахаар хэн ч биш болж байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд, хаана ч байсан болохгүй бүтэхгүй болгон нүүрлэсэн. 

Нийгэмд ямар ч үлгэрлэл манлайлал байхгүй болсон. Тийм учраас ээжүүд бид оюун ухаанаар манлайлж, бослого гаргахаар болсон. Гэхдээ зэвсэгтэй бослого биш юм. Энэ бол оюун ухааны хувьсгал.

Өнөөдрийн энэ нийгмээс ангижирахын тулд хүнээ өөрчлөх ёстой, харин хүнийг өөрчлөх гол хүч нь ээжүүд гэж үзэж байгаа юм.

Тиймээс ээжүүд хайраар, зөв үзлээр, өвгөдийнхөө их ухаанаар хамтдаа сэрж өнөөдрөөс өөрчлөлтийг эхэлье гэж уриалж байна. 

Одоогоор бидний оюуны хувьсгалд 4-10 хүүхэд төрүүлсэн ээжүүд нэгдсэн байна. Бид эртнээс яаж монгол хүүхдийг зөв төлөвшүүлж, хүмүүжүүлэх вэ гэж нэг нэгэндээ сургалт хийж ирсэн. 

Бид оюун ухааны манлайлал хийж, энэ цагийн нийгмээ засахаар босож, уриалга гаргаж байгаа юм. Дээр үеэс эхлэн Монголчууд бидэнд хүнээр хүн хийх эрдмийг сургаж ирсэн. Гэтэл орчин цагт алхам тутамдаа хүүхдүүд хэлмэгдэж байна. Зүгээр гадаа гараад тоглохдоо хэлмэгдэж байна.

Бидний үр хүүхэд хойч үе маан бидний л өөрсдийгөө толинд харж буй дүр төрх. Хүүхдээ хөтлөөд тамхи татаж яваа ээж аав яасан муухай харагдана вэ. Гудманд хаа нэгтээ нэгнээ элдэв хараалаар дуудалцаад хэрэлдэж, инээлдэх хүмүүс яасан хөөрхийлөлтэй байна.

Бид үр хүүхдээ хүн шиг хүн болгомоор байна. Боловсролын салбарынхан, багш нар минь хүүхдүүдийг минь хүн шиг хүн болоход туслаач ээ гэж хүсэж байна. Оюуны хувьсгалыг бид өнөөдөр уриа лоозон барьж эхлэхгүй.