Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 2,000 гаруй ээжүүд нэгдэн "Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал" эхлүүлнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN

МУИС-ийн шинэ номын сангийн 2 давхарт 

09:20 минутаас ОУ-ын 11 дэх удаагийн "Хиагт ба хүрээг Европ, Азийн орнуудын нүдээр тольдохуй" сэдэвт симпозиум болно.

Хангарьд ордноос хөдөлнө

10:00 цагаас Хотын дарга Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь үүрэг даалгавар өгнө.

АШУҮИС-д

10:00 цагаас АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт болно. Энэ үеэр ажлаас халагдсан багш нар хөл нүцгэн эсэргүүцлээ илэрхийлнэ.

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд

11:00 цагаас Алдарт эхийн одонтой 2,000 гаруй ээжүүд нэгдэн "Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал" эхлүүлэх тухай мэдээлэл хийнэ.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд

13:20 минутаас Зам Тээврийн Хөгжлийн Дэд Сайд Л.Халтар шинэ нисэх буудал явах замын явц, барилгын ажилтай танилцаж ажлыг гүйцэтгэсэн Япон компанийн талуудтай уулзана.

Хангарьд ордны 14 давхрын хурлын А танхимд

14:00 цагаас Нийслэлийн Засаг даргын ахалдаг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 5 дахь хурал болно. Хурлаар хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой бэлтгэл хэрхэн хангагдсан, хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын чиглэлийн хүрээнд цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.