Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

НОБГ-аас “Ривер Гарден” хотхонд гамшгийн эрсдэл учраагүй болохыг мэдэгдлээ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2018 оны 8 сарын 1
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Сүүлийн үед цахим орчинд “Ривер гарден” хотхонтой холбоотой мэдээллүүд тарах болсон. Үүнд борооны улмаас тус хотхоны зоорийн давхар усанд автаж, байрнууд 5-8 хэмийн хазаалт өгсөн, нэг хүн цахилгаанд цохиулж амь насаа алдсан зэрэг мэдээллүүд байсан юм.  Тэгвэл дээрх мэдээлэл ор үндэсгүй  худал нийтлэл болохыг албаны хүмүүс хэлж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Солонго:

“Онцгой байдлын албанаас Ривер гарден хотхонд очиж ажиллаагүй. Цахим орчин яригдаад байгаа Д.Самбуу гэх алба хаагч НОБГ-т ажилладаггүй. Бид хэвлэлийн бага хурал хийсэн. Хэвлэлийн хурлын зургийг ашиглаж, мэдээлэл тавьсан байна лээ. Тэр мэдээлэл бол худлаа мэдээлэл” гэсэн тайлбарыг өгчээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.