Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ бол зөвхөн таны жор

Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 16
Өдрийн шуудан
Зураг зураг
Гадил жимсний эскимо

Та гэртээ дотны найз нөхөд, хүндэтгэлтэй хэн нэгнийг урьж, сайхан хоолоор дайлсан бол сайхан хоолондоо дүйцэхүйц дессертээр ширээгээ чимэх нь зүйн хэрэг биз.

Хэрвээ харахад л идэх хүсэл төрөхүйц дэссерт бэлтгэж чаддаггүй бол дараах зааврын дагуу гадил жимсний эскимо хийгээд үзээрэй.

Дөрвөн хүний порц

Орц:

  • Дөрвөн ширхэг гадил жимс 
  • Нэг хавтгай хар шоколад /100 гр/
  • 200 гр хушга эсвэл газрын самар -Дөрвөн ширхэг мөхөөлдөсний савх мод

Хийх арга:

1. Гадил жимсээ хальснаас нь салгаж тавина. Дараа нь гадил жимс тус бүрийг савх модондоо мөхөөлдөс шиг зооно.

2. Шоколадаа хайлуулна. Ингэхийн тулд жижгэвтэр саванд шоколадаа хийж байгаад, түүнээс арай том саван дахь буцалж буй усан дотор хийж хайлуулна.

3. Хушга эсвэл газрын самраа блендэрээр жижиглэнэ.

4. Савханд зоосон гадил жимсээ хайлуулсан шоколадандаа бүтэн дүрж эскимо зайрмаг шиг болгоно.

5. Дараа нь жижиглэсэн самран дээрээ өнхрүүлж тэвшин дээр тавиад хөлдөөгчинд хийнэ. Самар, шоколадаар бүрсэн гадил жимсний зайрмагаа хоёр цаг хөлдөөнө.

Ирсэн зочид чинь энэ амттанг юугаар хийснийг төдийлөн тааж чадахгүй. Хэрэв тэд ер бусын зайрмагны жорыг шалгаагаад байвал “Энэ бол миний нууц жор” гэж хэлээд нүдээ ирмээрэй.

Зураг