УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгөх гэж байгаа тухай албан бус эх сурвалжууд мэдээлээд байгаа билээ. Хэвлэлийнхэн өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр энэ талаар өөрөөс нь асууж, тодрууллаа.
Тэрбээр "Олон удаа татгалзах саналтай байгаагаа илэрхийлсэн. Өөрийгөө шалгуулах, үнэнийг олж тогтоох тал дээр үргэлж идэвхитэй ажиллаж байгаа.
Өнөөдөр би яллах тогтоолоо авсан. Яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх нь хуулийн хүрээнд хориотой" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!