Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй гэсэн Цэцийн шийдвэр хүчинтэй"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын шийдвэрийг хууль зөрчсөн эсэхийг захиргааны шүүх шийдэх эрхгүй гэж Үндсэн хуулийн цэцээс дахин нотолжээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандсан албан бичигтээ сануулжээ. 

Тус албан бичигт "Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно" гэсэн нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд түүний шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд хүчингүй болгох эрх бүхий субъектыг Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон байна. Улсын Их Хурал, Засгийн газар үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлж болох нь нээлттэй байна.

Гэтэл 2015 онд Захиргааны ерөнхий хууль, 2016 онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдан хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш Захиргааны хэргийн шүүхээс Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/02 дугаар дүгнэлттэй уялдуулан холбогдох хуулийг хэрэглэх ёстой атал Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрпэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан шийдвэрт нийцэхгүй үйл ажиллагаа болж байна" хэмээн дурджээ.

Албан бичиг: