ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сиерра Леон сонгуульд “blockchain” технологи хэрэглэсэн анхны улс болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкийн Сиерра Леон улсын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн Лхагва гарагт болж өнгөрлөө. Энэ сонгуулийн санал хураалтын үр дүнг дэлхийд анх удаагаа “blockchain” технологийг ашиглан бүртгэж, хянажээ.

Шинэ технологийг Швейцарийн Agora компани нэвтрүүлж, хамтран ажилласан байна. Тус компани сонгуулийн санал хураалтын үйл явцыг блокчэйн технологид суурилуулан хөгжүүлдэг юм. Дэлхийд анх удаа улс төрийн сонгуульд блокчэйн ашигласан тохиолдол гэж Agora компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.

2002 онд иргэний дайн дууссанаас хойш Сиерра Леонд дөрөв дэх удаагаа сонгууль болж байна. Нийт 16 нэр дэвшигч өрсөлдөж, тэднээс 55 хувийн санал авах хүн гараагүй тулд хоёр дахь шатны санал хураалт явагдахаар болж байгаа гэнэ.

Сонгуулийн ажиллагаа нь үргэлж маргаан, хүчирхийлэл дунд явагддаг тул Сиерра Леоны эрх баригчид энэ удаа нээлттэй, ил тод байдлыг хангах үүднээс блокчэйн технологийг хэрэглэхээр шийджээ.

Гэхдээ анхны блокчэйн сонгууль нь зөвхөн саналын хуудсуудыг бодит цагийн горимд (realtime) тоолж бүртгэх, хүн бүрт энэхүү нэгдсэн мэдээллийн санд хандаж, хянах боломж олгож байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл иргэд саналын хуудсаа бөглөсний дараа саналыг нь эрх бүхий этгээд блокчэйн сүлжээнд бүртгэж авч байгаа юм. Санал хураалтын үр дүнг бүртгэх төвлөрсөн бус мэдээллийн санд бичих эрхийг хөндлөнгийн ажиглагчид, Улаан загалмайн нийгэмлэг, Швейцарийн Холбооны Технологийн Хүрээлэн, Фрибургийн Их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл авсан байна. Бусад хүмүүс мэдээллийн баазад зөвхөн унших эрхтэй хандах юм.

Блокчэйн сүлжээнд гишүүнээр холбогдсон талууд бүгд санал нэгдсэний үр дүнд шинэ мэдээлэл нь нэгдсэн санд бүртгэгдэх ажээ.

 

Эх сурвалж: Coindesk

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
true [24.80.103.177] 2018/3/12
Africa yalna haha
2 | 1 Хариулах
Зочин [59.153.112.80] 2018/3/11
Eston uls anh udaagaa songuulidaa ashiglasan baidiin hudlaa hutsahiimaa suuliin 2 udaagiin songuulia eston uls blockchain tehnolog ashiglaad amjilttai hiisen geed bituu medee baihad l saihan hudlaa medee beltgej oruulah yumaa neeree
0 | 0 Хариулах
Зочин [68.100.239.115] 2018/3/11
Манайх шиг луйврын сонгууль хийдэг газарт хамгийн түрүүнд хэрэгжүүлэх технологи. Монголын бүх завхрал буруу хүнээ сонгосон луйврын сонгужболдог. Энэ технологийг нэвтрүүлье гэж бүр талбай дээр жагсах
1 | 0 Хариулах
haha [147.47.241.144] 2018/3/11
Ажаад байгаарай, тэнэг популизмд автсан услууд л шинэ гарсан юмруу учраа мэдэхгүй шуурдаг, яг манайх шиг.
0 | 8 Хариулах
Blockchain [66.181.166.226] 2018/3/11
Blockchain Technology-г бага зэрэг судлаад үзээрэй. Таны бодол өөрчлөгдөх байх манайх ч мөн ялгаагүй энэ технологийг ашиглах цаг нь ирсэн гэж бодож байна. Эрх мэдэлтэй хүчтэй хөрөнгөтэй байсан бол инженер залуусаа энэ чиглэлээр бэлдэхсэн. Америкаас авчирсан гээд байгаа хар машиныг зарим улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа сонгууль гэж юун мэдэгдэхгүй энэ зүйлийг шинэчлэх хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Blockchain [27.123.214.130] 2018/3/12
IT -nhan bol oorsdoo sudlaad medeed hangalttai tuvshind surchihaj chadna. Songuuli shig ulsiin ajild heregjuuleh eseh ni harin yu l boldoo.
1 | 0 Хариулах
Шударга хандлагын эсрэг [66.181.164.229] 2018/3/13
өөрчлөлт шинэчлэлийг хүлээж авахад бэлэн биш. Та бодвол дээр үед боловсрол эзэмшсэн, дэлхийд юу болж байгааг мэдэхгүй, мэдээллээ эерэг сөргөөр дэнсэлж чадахааргүй хүн байна. Өөрийн тархины давтамж дээр ажиллаарай. Та байнга сөргөөр бодож сөрөг давтамж ялгаруулдаг бол өөр дээрээ, дотоод дээрээ ажиллаарай.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.130] 2018/3/10
Africuud yallaa
4 | 1 Хариулах