Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан. 

Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. 

Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна.  Данийн нийслэл Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" хэмээн зарласан ажээ.