ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Мөн өдрийн өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Солонгосын бизнес форумд оролцсон бол үдээс хойш бизнес эрхчлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцоллоо.  

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Багануурын үйлдвэр технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк”, “Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк” зэрэг төслийг Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.9.88.210] 2018/1/17
тэнэг орк солонгост очоод хамт явсан гаруудтайгаа хуралдсан юмуу
0 | 0 Хариулах
Зочин [85.203.9.35] 2018/1/17
энэ удаагийн айлчлалын зорилгодоо 100% хүрч чадсан юм чинь хэрэгжүүлэлт, биелэлт нь 100% байгаасай. Монголд их л хэрэгтэй төсөл, байгууламжууд байна.
0 | 0 Хариулах
Ok [103.57.92.56] 2018/1/17
Цуг явсан хүмүүс нь сууж байна. Энд хуралдчихгүй дээ
1 | 1 Хариулах