У.Хүрэлсүх: БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн 500 сая ам.долларыг агаарын бохирдлын эсрэг зарцуулна
- БНСУ-аас Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -
Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлал үргэлжилж байна.
Мүн Жэ Инд бараалхлаа
Тэрбээр өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр нар, салхины эрчим хүчний төслүүдэд БНСУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий сайд маргааш БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийнэ.
БНСУ-аас зээлэх 700 сая ам.доллараас 500 саяыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "БНСУ-аас зээлэх 700 сая ам.доллараас 500 сая ам.долларыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулна" гэлээ.
Хөтөлбөр ёсоор Ерөнхий сайд яг одоо БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж байна. 2017 оны байдлаар Өмнөд Солонгост Монгол Улсын 46 мянган иргэн сурч, ажиллаж амьдарч байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

