ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд БНСУ-ыг зорилоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д албан ёсны айлчлал эхэлнэ.

Тэрбээр өнөөдөр өглөө БНСУ-ыг зорилоо. 

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар хийгдэж буй айлчлалын үеэр “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө.

Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.134] 2018/1/15
Монголчуудад 14 хоног визгүй зорчих эрх олгуулчаач
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.27] 2018/1/15
Энэ одоо улсынхаа дотоод асуудлаа эхэлж шийдээч.Зугатаачих юм ах
0 | 0 Хариулах
zochin [66.181.164.192] 2018/1/15
Itgel naid uruu us tsatslaa daa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.181] 2018/1/15
Булдруу минь бензинийхээ үнийг бууруулаачээ онигоо минь.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.145] 2018/1/15
Хойд солонгосын төлөөлөгчидыг шууд шанаадаж бай гэсэн сургаал хайрлах гэж байгааам
0 | 0 Хариулах
Зочин [192.168.119.170, 103.194.176.100] 2018/1/15
Pyasduu mine end tend zugaalj mungu tugrug guihaar benziniihee uniig buulgah talaar arga hemjee avaach. Benzinii tatvar nemegdeed une ni nemegdeed dagaad Mongold une ni nemegdchixlee dagaad urgun heregleenii baraanii vne nemegdej bna. Deerees ni tatvar nemegdchixlee. Ed nar er ni ard tumniig bodohguinee yaaj mungu tugrugiig ideh ve gej bodood suuj bga. Idsen mungiig ni ard tumen tatvar tuluuud baragduulchixana. Er ni bodood uz niigmiin daatgaliin shimtgel tatvar nemegdlee, hadgalamjiin dansnaas bas tatvar avna za tged mashintai hun bol uchnuun tatvar tulnu. ANiin ued tavisan uriig tuluud duussanch ene tatvaruud baijil bna. Daraa daraagiin novshnuud ni ur tavisaarl.... Iim erunhii saidtai baigaad yahavdee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.116] 2018/1/15
Бэнзээнээ яахын бээ топороо
2 | 0 Хариулах
derhed [103.229.176.130] 2018/1/15
mungu tuluud benizneee hereglee chadahgui bol autobus-aara zorch,
1 | 4 Хариулах
Зочин [202.9.42.27] 2018/1/15
Хүнд атаархаж,өөр шигээ битгий бодож бай.Янз бүрийн шалтгаантай хүн бна
0 | 0 Хариулах