Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

SOS: Сүүлийн 24 цагийн дотор АГААРЫН ЧАНАР 10 ДАХИН МУУДЛАА

A.Жаргал
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн өдрүүдийг бодвол хэд дахин ихэссэн байгаа нь иргэдэд мэдрэгдэж байна.

Бид 100 айл орчмын хэмжилтээс агаарын чанарын харьцуулалтыг хийхэд 24 цагийн дотор агаарын чанар нь 10 дахин муудсан байна.

Тухайлбал 12 дугаар сарын 24-н ба 12 дугаар сарын 25-ны өдрийн 01:00-14:00 цагийн хооронд нийт агаарын чанарын индекс 236-2,118 болтол өссөн бол том ширхэгт тоосонцор 153-2,119 болжээ. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл 1,146-4,783 болж нэмэгдсэн байна. 

Нийт агаарын чанарын индекс

PM10 - Том ширхэгт тоосонцор

CO - Нүүрстөрөгчийн дутуу исэл

NO2 - Азотын давхар исэл

SO2 - Хүхрийн давхар исэл

Зөвлөгөө

Агаарын чанар муудсан үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаар, салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байна уу. Мөн амны хаалт зүүж хэвшээрэй.