Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шижир, Ар гүнтийн даваанд хяналтын пост ажиллуулж эхэлжээ

ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн  даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэрийг гаргалаа.

Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналтын постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлжээ.

Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхий өвчний вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай  арга хэмжээг авч байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.