ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Алт, уран сансраас ирсэн элементүүд болохыг анх удаа тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сансрын гүнд хоёр нейтрон од мөргөлдөж асар их хэмжээний алт, уран, платинум зэрэг хүнд элементүүд цацарсныг өнгөрсөн наймдугаар сард ажигласан тухайгаа астрономичид өчигдөр буюу Даваа гарагт зарлалаа.

Супер нягт одод 130 сая гэрлийн жилийн зайд мөргөлдөж, энэ нь “астрофизикийн түүхэнд шинэ хуудас” нээсэн үйл явдал болсон гэж тэд дүгнэж байна.

Хүчтэй дэлбэрэлтийн улмаас орчлон ертөнц тэр чигтээ доргиж, орон зай, цаг хугацаанд гажилт үүсгэжээ. Манай дэлхийн оршин суугчид тав дахь удаагаа татах хүчний долгионыг бүртгэсэн нь энэ юм.

Судлаачид цаг хугацаа, орон зайн гажилтаар дэлбэрэлт болсныг “сонсоод” зогсохгүй, “килонова” гэж нэрлэгддэг гэрэл, туяаны цацаргалтыг бас ажиглаж чаджээ.

Үүнээс өмнөх дөрвөн удаад зөвхөн тэрбум гэрлийн жилийн цаана байгаа хар нүхнүүдийн мөргөлдөөнийг татах хүчний долгионоор мэдэрч байсан. Тэгвэл энэ удаа харьцангуй ойрхон болсон дэлбэрэлтийг нүдээр харсан анхны тохиолдол болжээ.

 

Мөргөлдсөн хоёр нейтрон од нь маш өндөр нягтралтай. Нэг цайны халбага хэмжээтэй хэсэг нь тэрбум тонн жинтэй дүйцэх юм. Ийм өндөр нягттай, 19 км орчим диаметртэй одод харилцан таталцалд орж эргэлдсээр эцэстээ мөргөлдөж хүчтэй дэлбэрсэн байна.

Үүний улмаас татах хүчний долгион ертөнц даяар гэрлийн хурдаар тархжээ. Үүнийг нь манай дэлхийн хэт мэдрэмтгий хоёр станц болох АНУ-ын Вашингтон, Луйзиана дахь байгууламжууд бүртгэж чадсан юм. Эдгээр станцууд 2015 онд анх удаа татах хүчний долгионыг бүртгэж чадсанаар судлаачид нь 100 жилийн өмнө Альберт Эйнштэйний гаргасан онолыг баталж, энэ оны Нобелийн шагналыг хүртсэн.

АНУ дахь хоёр станц эхний долгионыг бүртгэсний дараа Италийн Вирго дахь гурав дахь станц татах хүчний суларсан долгионыг хэмжиж, оддын байрлалыг тодорхойлж чаджээ.

Үүнийхээ дараагаар тэд манай дэлхийн гол сансрын ажиглах станцуудад байрлалыг мэдээлснээр бүгд мөргөлдсөн хоёр одны зүгт дурангаа чиглүүлж, тэсрэлтийн гэрлийг ажиглажээ.

Эндээс бүртгэсэн гэрлийн мэдээллээр алт, уран, платинум зэрэг олон хүнд элементүүд цацарч байгааг баталсан байна. Удаан хугацаанд нууц байсан эдгээр элементүүдийн үүсэл нь нейтрон оддын мөргөлдөөнөөс үүсэлтэй болохыг судлаачид ингэж тогтоожээ.

Оддын мөргөлдөөн харьцангуй хөгшин галакси болох NGC4993-д 130 сая гэрлийн жилийн зайнд болсон байна. Эндээс анх татах хүчний долгион цацарч эхлэхэд манай дэлхий дээр үлэг гүрвэлүүд бэлчиж байсан гэсэн үг.

Долгионыг анх наймдугаар сарын 17-нд бүртгэжээ.

Эндээс цуглуулсан мэдээлэл нь орон орны судлаачдын олон сарын турш ажиллах материал болж байгаа гэнэ. Өөр нэг нээлт бол богино хугацаанд үргэлжилдэг Гамма туяаны тэсрэлтийн (GRB-Gamma Ray Bursts) эх үүсвэр байжээ. Энэ нь хэдхэн мили секундээс хэдэн минут хүртэл үргэлжилдэг ба шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа хамгийн хүчтэй тэсрэлтэд тооцогддог.

Одоо эрдэмтэд нэг төрлийн GRB нь нейтрон оддын мөргөлдөөний дүнд үүсдэг гэдгийг мэдэж авчээ.

Варвикийн их сургуулийн доктор Саманта Оатес “Энэ нээлтээр олон арван жил тайлбарлаж чадахгүй байсан гурван асуултын хариултыг оллоо. Нейтрон одод мөргөлдөхөд юу болдог вэ? Богино үргэлжлэлтэй Гамма туяаны тэсрэлт хаанаас үүсдэг вэ? Алт зэрэг хүнд элементүүд хаанаас гаралтай вэ?” гэж тайлбарласан байна.

Орон орны судлаачид энэ нээлтийг “астрофизикт жинхэнэ утгаараа эврика момент” болсныг онцолжээ.

Эх сурвалж: Independent

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
64
Зураг
ЗӨВ, ГОЁ
23
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.106] 2017/10/17
Алт Дэлхийн гүнд ч гэсэн бий. Энэ тухай инженер Гарины сүйрэлд гардаг юм.
2 | 2 Хариулах
Зочин [202.9.41.29] 2017/10/17
Зүгээр л гайхамшигтай.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.238] 2017/10/17
Толгой дээр минь алт уран унаж байдаг юм байна. Монгол ялнаа
0 | 8 Хариулах
Сүнбээ [182.160.32.238] 2017/10/17
Монголчууд бөгc xошног их засаг цааз мааз ярьж байхад цаана чинь хүмүүс орчлон ертөнцийг судлаад дуусч байна даа
13 | 0 Хариулах
.... [180.149.96.134] 2017/10/17
БИД ХӨГЖИЛ БУУРАЙ АРЧААГҮЙ ГЭДГЭЭ МЭДНЭ. ГЭХДЭЭ ЯМАР Ч УЛСАД ӨӨРСДИЙН ГЭСЭН ДОТООД АСУУДАЛ ҮРГЭЛЖ БАЙЖ Л БАЙДАГ.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.160.36] 2017/10/30
haha mustliin uein 2 alag amitan shiguu ta 2 yagad az jargaldaa baidag yum ve delhii suireh gej baihad gehed nuutsaa heljihuu bid 2 tengiin teneg gedeg shig l hariulsan bain shdee hahaha mongol yaljee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.11] 2017/10/17
ter sansart bga alt n manai narnii aimagruu irehguin bhda? delhiideer mongold hodoo haa negtei buuchuul!
1 | 3 Хариулах
123 [202.21.106.131] 2017/10/17
Тэр үед та амьд байхгүй л байх болов уу!
10 | 0 Хариулах
Зочин [202.21.106.142] 2017/10/17
teriin tuugeeed zaraad bayjna te haha
1 | 0 Хариулах
:) [59.153.112.53] 2017/10/18
Дэлхий дээр уналаа гэхэд их том сүйрэл болох байх яахав асуудалгүй буулаа гэж бодоход тэр үед алт элбэгшиж одоогийнх шиг үнэлэгдэхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.62] 2017/10/18
манай дээр уналаач рио тито авна шдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.137] 2017/10/17
Хуруун чинээ нь хэдэн тэрбум тонн??? Энэ физикт боломжтой юм уу?
1 | 3 Хариулах
kkk [202.21.102.178] 2017/10/17
bolomjtoi blgui yahawde. ter buu hel neg tseg deer barag hyazgaargui mass tovloroh ch bolomjtoi. singularity geh met
11 | 0 Хариулах
Зочин [66.181.191.156] 2017/10/17
Боломжтой
1 | 0 Хариулах
Зочин [27.123.212.134] 2017/10/17
Боломжтой.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2017/10/17
shaajiihgui yu tsaaduul chin
1 | 6 Хариулах
Зочин [202.9.41.29] 2017/10/17
bvh yumsiin 99% ni hooson zai gejugaasht
4 | 1 Хариулах
Зочин [103.229.123.126] 2017/10/17
99 huvi huusun biye mantuu hahah
0 | 0 Хариулах
Zochin [202.70.46.235] 2017/10/18
Mhm ooroor helbel tanii biyiin 1 huvid n buh jin tani aguulagdana
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.168] 2017/10/17
Би бас мэдэрсэн шт...
15 | 0 Хариулах
Зочин [112.17.27.219] 2017/10/17
манай нинжа нар бүгд тийшээ хуйларсан гэнэ хахаха
21 | 1 Хариулах
Зочин [150.129.142.153] 2017/10/17
haraal id gej ingej neg mongolchuudiin mass hel amaa biluudej chadq sedev garj ireh gej bayarllaa nasa....
24 | 0 Хариулах
Зочин [203.91.118.218] 2017/10/17
Атом, цөмийн шинжлэх ухааны өчүүхэн ч мэдлэггүй улс иймэрхүү юмыг ойлгохгүй. Алтан гариг мөргөлдсөн юм уу? эдр гэх нь өрөвдөлтэй. Цөмийн эрчим хүчний станц барина гэхээр ухаа хар малнууд шиг эсэргүйцдэг юм чинь арагчгүй биздээ.
26 | 2 Хариулах
Зочин [103.10.23.235] 2017/10/17
Hun alialaad bichsen yumand n uurlaad nervtei naasan
2 | 1 Хариулах
Зочин [150.129.141.187] 2017/10/17
hoyulaa iim medremjgui niigemd l amidarch bndaa
1 | 0 Хариулах
WAVY [202.9.41.17] 2017/10/17
Өөрөө тэгээд тайлбарлаад өгчихөөч дээ, нэг л их мэдлэгтэй сданууд.
1 | 2 Хариулах
Зочин [182.160.32.238] 2017/10/17
хаха чи тэгээд тэр алт уран цацагдаж хэрхэн дэлхийн хөрсөн доор орсныг тайлбарлаад өгөөчдээ???
3 | 0 Хариулах
Зочин [182.160.32.238] 2017/10/17
Тэгэхээр юу мөргөлдөөд алт цацагдсан юм. Алтан гариг байдгын болуу гэж бодлооо шдээ хаха
1 | 8 Хариулах
Зочин [182.160.32.238] 2017/10/17
Мянганбаяр Орхон гол ширгээсэн. Ер нь Монгол эрчүүдийн ихэнх нь бэлгийн гаж донтой. Цаазын ялтай болвол хүн үлдэхгүй байхаа. Та нар юу гэж бодож байна айн?
3 | 6 Хариулах
Зочин [202.179.24.200] 2017/10/17
өөрөө тийм олон монгол эртэй явалдсан яагий юу, яаж мэдээд байна!? гадныхан ч мануусаас илүү гаж шүү. монгол ташуур бариад ороолгодог хүн бараг л байхгүй байх, харин гадныхан бол fifty shades of gray гэхэд л үхэн дурлаж байх жишээний гаж байгаам даа. энэ ч наад захын жишээ л дээ
3 | 0 Хариулах
Зочин [103.9.90.2] 2017/10/17
130 сая жилийн өмнө мөргөлдсөн 2 одны долгионыг барьж авсан байх нь
18 | 1 Хариулах
Зочин [103.194.176.101] 2017/10/17
hahah 130say jiliin umnu bish delhiigees 130say gerliin jiliin tsaana bgaa geed bgam umaa haahaah
3 | 27 Хариулах
Зочин [211.217.156.101] 2017/10/17
Ер нь бол 130 сая жилийн өмнө болсон л доо. Тэр долгион молгион нь наашаа ирэх гэж 130 сая жил болсон гэсэн үг.
33 | 0 Хариулах
Kkkk [27.123.214.103] 2017/10/17
Tatah huchnii dolgion gerliin hurdaar tarhdag gej odoogoor uzej bga. Teheer 130 say jiliin umnu murguldsun gesen ug.
6 | 0 Хариулах
Зочин [202.179.24.200] 2017/10/17
Тэгвэл тэр долгоинтой хамт жоохон ч гэсэн алт ирж байгаа байх нэээ хаха, хаана унах болоо яана вэ
0 | 2 Хариулах
1 [27.123.214.2] 2017/10/28
1 "гэрлийн жил" гэдэг нь гэрэл 300000 км/с хурдтайгаар 1 жил туулах зай юм.
0 | 0 Хариулах
Вов [202.21.106.151] 2017/10/17
Сансар судлал одон орон маш сонирхолтой шүү.
4 | 0 Хариулах
Зочин [103.10.197.197] 2017/10/17
Мянганбаяр коридороор гүйж явна гэнэ. Захирлаа та хаачих гэж байгаа юм гэсэнд тэнгэрт од мөргөлдөөд алт цацарч байна гэнэ, тэнд очно оо гэж байна гэнэ. Гүэ ээ од гэдэг чинь хүн очихын аргагүй хол шүү дээ гэсэнд уулзсан бүх хүүхнүүдээ мөр мөрөндээр нь давхарлаад суулгавал тэр одонд бараг хүрэх юм байна гэсэн юм гэнэ лээ.
31 | 1 Хариулах
Зочин [139.5.219.97] 2017/10/17
өөрөө бичээд тэнэгээ гайхуулаад байдаг юм уу хаашаа юм.
8 | 0 Хариулах
Зочин [182.160.32.238] 2017/10/17
Орхон гол ширгээсэн пицда. Ер нь Монгол эрчүүдийн ихэнх нь бэлгийн гаж донтой.
2 | 1 Хариулах