УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 10:00 цагт хуралдахаар болжээ.
Өнөөдөр нээлтээ хийсэн ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцэж эхлээд ямар нэгэн шийдвэрт хүрэлгүй түр завсарлага авсан юм.
Харин Тусгай хяналтын дэд хороо одоогийн байдлаар хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.
УИХ-ын даргын захирамжийн дагуу ээлжит бус чуулган хуралдаж дуусах сүүлийн хугацаа есдүгээр сарын 7-ны өдөр. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг маргаашийн хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх бололтой.