ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН
"Miss world 2017"-д улсаа төлөөлөн оролцохоор өрсөлдөж буй ЕСӨН БҮСГҮЙ
iKon.MN
“Miss World 2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүй тун удахгүй буюу 2017 оны 8-р сарын 30-ны өдөр тодрох гэж байна.
Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2017" тэмцээний финалын шатны шалгаруулалт 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Энэ жил гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ шалгарсан нийт есөн оролцогчоос үндэсний ялагчаа тодруулах юм байна.
Шилдэг есөн оролцогч:
1.Ц.Энхжин
2.Ө.Урангоо
3.А.Бөртэ-Үжин
4.Б.Гүнзаяа
5.Б.Амина
6.Б.Мөнхчимэг
7.Б.Жагзмаа
8.Э.Азбилэг
9.Б.Номин-Эрдэнэ
Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
