2019 оны 1 сарын 2
Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замыг хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжилсэн байна.