• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ 2019 онд "Boeing 737 МAX-8" загварын ГУРВАН онгоц түрээсэлнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МИАТ компанийн ашиглаж буй зургаан онгоцноос хоёрынх нь түрээсийн хугацаа 2019 онд дуусаж байгаа юм байна. Тиймээс эдгээр онгоцыг орлох "Boeing 737 МAX-8" загварын гурван онгоцыг түрээсээр ашиглахаар болжээ. Эхний онгоцыг энэ сарын сүүлээр, хоёр дахийг нь тавдугаар сард, үлдсэнийг нь аравдугаар сард оруулж ирэхээр төлөвлөж байгаагаа тус компанийнхан өнөөдөр болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдааны үеэр танилцуулсан байна. 

МИАТ компани 2019 онд хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөж, эхнээс нь хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, self-check-in буюу өөрийгөө бүртгэх автомат системийг нэвтрүүлж, сургалтын төв нээсэн зэргийг дурдаж болно. Нислэгийн хувьд зуны хуваарь дээр Шанхай-Гуанжоу зэрэг нислэгүүдийг нэмж байгаа юм байна. Энэ хүрээнд зунаас өмнө зургаан нисгэгч авах шаардлагатай байгаа гэнэ. Одоогийн байдлаар тус компани 59 нисгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [119.40.100.66] 2019/3/11
Avahaa bolison ni deer yum bishuu. yg ene zagvar 2 dohoo osoldchihloo shuu dee. 2 sard buren uzleg shalgaltand oruulsan ongots 3 sard ni suirchiheer odoo yahiin bee. Technikiin gemtel gee bizdee tegeheer demii ongots yum bishuu aimar yum
0 | 0 Хариулах
ДАНРАВ [103.57.94.196] 2019/1/3
ЦЭВЭР ТҮРЭЭС ЮМ УУ? ЭСВЭЛ ЛИЗИНГЭЭР ӨӨРИЙН ӨМЧИД АВЧ БАЙГАА ЮМ УУ? ЖААХАН ХҮН ШИГ МЭДЭЭ БИЧИХ СЭТГЭЛ, УХААН БАЙНА УУ, ХҮҮХЭЭ? НӨГӨӨ АМЕРИКИЙН ЛИЗИНГИЙН КОМПАНИТАЙ ЯРИГДСАН ШУУД ХУДАЛДАН АВАЛТЫГ ЛИЗИНГ РҮҮ ШИЛЖҮҮЛЭХ ТЭР ЯРИА ЮМ УУ?
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/1/3
bilet ynetei baidag tureesnii mongtiu holbootoi ym bolovuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.43] 2019/1/2
Миат ч гэлтгүй энэ бүх улсын үйлдвэрийн газруудад салхи саваараг оруулах юмсан. Билетийн үнэ гэж аймар өндөр. Өрсөлдөөн байхгүй гадны авиа компаниудын үнийг бас нэмнэ. Ер нь бүтэхгүй дээ. Чөлөөт өрсөлдөөн нислэгийн тоог нэмж жуулчин ихээр татя үнээ хямдрууля гэсэн бодлог түй ч бхгүй. Эдийн засгийн бас нэг чөдөр болоод бгаа юмаа. Уб бээжин 1500 км нислэг 2 талдаа 850к, харин бээжин америкийн аль 1 хот руу 15000 км 750к төг 2 талдаа яаж жуулчин татах юм. Бодит байдал ийм л бгаа. Зах зээлийн зарчмаар нь ажиллуулах юмсан. Тэгэхээр нөгөө эх оронч үзэл аюулгүй байдал стратегийн гээд л шж өгнө дөө.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.240] 2019/1/3
Ертөнцийн мухарт бж үнэ өндөр бхгү гд яахавдээ Тгд бүх юмаа гаднаас авдаг хойно Мэдээж монгол маягийн үнийн нэмэгдэл бас бгаа
0 | 0 Хариулах
иргэн [66.181.168.157] 2019/1/2
индонезид сүйрсэн загвар шүү дээ дэмий биш үү хямд майсан ч бүү түрээслэ
1 | 0 Хариулах
иргэн [66.181.168.157] 2019/1/2
The aircraft, a new Boeing 737 Max 8, had reported trouble with a flight speed sensor and experienced erratic altitudes and speeds on a previous flight. The plane’s flight data recorder was recovered on Nov. 4, but its cockpit voice recorder has not been recovered.
0 | 0 Хариулах
Зочин [116.34.146.47] 2019/1/2
Ард түмнээс хулгай хийдэг миат.яаж гэжүү? Ажилчидаа үнэгүй зорчуулдаг.тэрийг хэн төлдөг ? Ард түмэн!ЖДҮ гээс том хэрэг шүү энэ бол
0 | 0 Хариулах
Зочин [122.201.28.13] 2019/1/2
Zugeer l bas mongo ideh arga. Bilet baihgui gedeg atalaa ongots ni hooson nisdegiig hun bur medej baigaaa
2 | 0 Хариулах
Зочин [122.201.22.216] 2019/1/2
Чингис бондоор Бойнг авсан онгоцоо МИАТ яасан бээ Сүртэй хүлээн авалт хийж рекламдаж байсан Бас онгоцоо зарж идсэн үү
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.206] 2019/1/2
Энэ нислэгээр нь яарсан үедээ л ниссэн нь дээр байх, үгүй бол "уламжлал ёсоороо" дамжин ниссэнээс 2 дахин үнэтэй байж таарна.
6 | 0 Хариулах
Зочин [103.233.205.41] 2019/1/2
Гуанжу биш Гуанжоу шүүдээ
6 | 0 Хариулах
Зочин [175.223.26.196] 2019/1/2
АНУ РУУ НИСЛЭГ БАЙХГҮЙ ДЭЛХИЙН НООМЭР НЭГ ЯДУУ УЛС ДАА МОНГОЛ БОЛ. МОНГОЛЧУУД НАСАН ҮҮРД САНАЖ ЯВАГТУН! МОНГОЛ БОЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛС
5 | 10 Хариулах