2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
16:00
S30
11°
17:00
S30
12°
18:00
S30
11°
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баярын үеэр 1,282 иргэнийг эрүүлжүүлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг

Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2118758751515444/

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хагаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Шинэ жил 2018 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Улсын хэмжээнд 4,028 офицер, 5,397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэлээ. Гэмт хэрэг зөрчлийн 8,158 дуудлага мэдээллийг хүлээн авч, гэр бүлийн хүчирхийллийн 1,110 дуудлагыг хүлээн авснаас 960-ийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. 

11 гэмт хэргийг Цагдаагийн албан хаагчид илрүүлж, согтуугаар танхайрсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1,282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 8 иргэнийг баривчилсан. 

Ар гэр асран хамгаалагчид 361 хүнийг хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 7,286 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасан байна. 

Гэр бүлийн хүчирхийллээс хохирсон байж болзошгүй 25 хүнийг түр саатуулах байранд байрлуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Тэсэрч, дэлбэрэх бодис улсын хилээр оруулах ажиллагааг түр хугацаанд зогсоож ажилласан. Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдан борлуулах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан" гэв.

Ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарсан

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал "Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замын хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжиллээ.

Хоногийн нөхцөл байдлын мэдээгээр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл 892 хүлээн авснаас 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэлээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол зөрчлийн улмаас 5 хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмааас амь насаа алдсан хүн өсөлт бууралт үгйү, гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өсчээ.

Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдсэн ба хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл 3 явган зорчигч, 1 жолооч, 1 тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Эдгээр ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарсан. 

Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэгдсэн, хүний амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.

Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд 7 хувиар буурсан байна" гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн "Улаанбаатар хотод Нийслэлийн Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ. 

Үүрэг гүйцэтгэх хугацаанд 4,345 албан хаагч ажилласан. Энэ хугацаанд 953 хүнийг эрүүлжүүлсэн, 23 сая торгуулийн арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн албан хаагчид 33 гэмт хэргийг шуурхай илрүүлж ажилласан. 4 хоногийн хугацаанд гэмт хэргийн нийт дуудлага 10 хувиар буурсан байна. Зөрчлийн дуудлага мэдээлэл 25.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүн дотроо золгүй байдлаар амиа алдсан тохиолдол 39 бүртгэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан тохиолдол 3, осгож амиа алдсан хэрэг 1 бүртгэгдсэн.

Мөн дээрэмдэх гэмт хэрэг 53 хувиар, хулгайлах гэмт хэрэг 73 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байгаа.

Гэмт хэргийн гаралт ийнхүү буурсан иргэдээс ихээхэн шалтгаалсан нь харагдаж байна" гэлээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x