2018 оны 4 сарын 4
ХААН Банк нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээд олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах ажилд манлайлж ирсэн билээ. Анхлан урлаг, уран зургийн салбарт түлхүү дэмжлэг үзүүлж байсан бол 2007 онд дэргэдээ ХААН Банк Санг байгуулж, түүнээс хойш 10 жилийн хугацаанд хүн ардын эрүүл мэндэд чиглэсэн 30 гаруй төсөл хөтөлбөрийг 1,4 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2011 оноос хойш Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллахдаа , нийт 115,000 гаруй иргэдийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулжээ.