Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос
Эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.
Алтан чагнуурын эзэд:
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн Төвийн Эрхлэгч Очирхүрээгийн Баярмаа
- Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн толгой хүзүүний тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж
- Нийслэлийн Амгалан амаржих газрын Төрөх тасгийн эрхлэгч Хишигжаргалын Цэцэгдэлгэр
- Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эрхлэгч Жамъяанлодойн Ганбаатар
- Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Дашбалбарын Галбадрах
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Дашдоржийн Энхтуяа
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхэд өсвөр үеийн их эмч Мөнхөөгийн Цэвээн
- Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Хэрх үе, судлал, Үе сэргээх төвийн эрхлэгч Майдарын Отгонбаяр
- Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг
- Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн тасгийн эрхлэгч Нямдоржийн Цэрэнбүжид
- Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч Пүрэвсүрэнгийн Цэцэгням
- Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбын Дашиймаа
“Алтан чагнуур” шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшсэн бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 12 эмчийг тодрууллаа.
Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын эмч нарын өдрийг Монгол Улсад Эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон 8 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Алтан чагнуур гардуулах шагналын ёслолын ажиллагаанаас хийсэн фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!