2018 оны 2 сарын 8
Монгол үндэстний соёлын дархлаа, өв уламжлалын тод илрэл болсон Сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Эртнээс уламжлан ирсэн энэхүү ёслол цэнгэлийн баяраар зорин ирсэн зочдынхоо гарын алгыг нь дээш харуулах буюу бэлэг бэлэглэдэг тогтсон соёл, уламжлал бий. Жилд ганц тохиох Монгол баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжин тухайн зочиндоо хэрэгцээ, шаардлагатай бэлэг өгөхийг зорих хандлага Монгол хүн бүрт байдаг гэдэгт итгэлтэй байна.