Уншиж байна ...

Замын-Үүдэд CU конвиниенс дэлгүүр нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 26
Сурталчилгаа

CU конвиниенс дэлгүүр өнөөдөр буюу 2024 оны 4-р сарын 26-ны өдөр Замын-Үүд хотод шинэ салбараа нээлээ. Шинээр нээгдэж буй Замын-Үүд салбар нь аймгийн иргэд, худалдаа эрхлэгчид, хот хооронд зорчигчдод CU конвиниенс дэлгүүрийн стандарт үйлчилгээг улам бүр ойртуулж, тав тухтай орчинд чанартай үйлчилгээ авах боломжийг олгож байна.

Замын-Үүд салбарын нээлтэд CU конвиниенс дэлгүүрийн баг бүрэлдэхүүн, аймгийн бяцхан хэрэглэгчид хамтран тууз хайчилж, дэлгүүрийн үйл ажиллагааг халуун дотноор эхлүүллээ.

зураг
 

CU брэндийн салбар дэлгүүрийг Замын-Үүд хотноо нээснээр шинээр ажлын байр бий болгож, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах үүд хаалга нээгдэж байна. Мөн конвиниенс дэлгүүрийн үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрд хүргэж, үйлчилгээний шинэ соёлоор түүчээлэх ажлыг улам бүр хурдасгаж байна.

CU конвиниенс дэлгүүрийн борлуулалт үйлчилгээний газрын захирал Ц.Номинзол:

“Бид үндэсний хэмжээний компани болох алсын хараагаа хэрэгжүүлэхээр өнөөдөр Улаанбаатар хотоос 700 км орчим зайд байрлах, худалдаа үйлчилгээ төвлөрсөн, эх орны алтан босго Дорноговь аймагт салбараа нээж, үйл ажиллагааг эхлүүлж байгаадаа туйлын баяртай байна.

Замын-Үүд хотын уугуул иргэд, энэ чиглэлд зорчин үйлчлүүлж байгаа 25 мянга гаруй иргэдэд завгүй амьдралын хэв маяг болсон CU брэндийн найрсаг, эрч хүчтэй, шинэлэг үйлчилгээг үзүүлэх шинэ салбараа сумын 30 жилийн ойн босгон дээр нээсэн нь маш их бэлгэшээлтэй үйл явдал боллоо.

Замын-Үүд дахь CU конвиниенс дэлгүүр нь 400 гаруй ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн нэгдсэн түгээлтийн системээр түгээлт хийж, өглөө бүр шинэхэн бэлтгэсэн хоол хүнс, халуун кофег амтлан орон зайнаас үл хамааран их хотын үйлчилгээ авах боломжийг орон нутгийн иргэдэд олгож байна.

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгч бүрийг халуун кофегоор дайлж, олон төрлийн бэлэгтэй, хямдралтай сугалаат худалдаа зохион байгуулж Замын-Үүд хотын хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ бэлэг барилаа.

CU конвиниенс дэлгүүрийн Замын-Үүд хот дахь анхны салбар байрлаж буй Төмөр замын терминалын урд, төв талбайн морс центрийн гадна талбайд 4 сарын 26-ны 17:00 цагаас Open-Mic арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Замын-Үүд хотын иргэдээ хүрэлцэн ирж дуу хоолойгоо хуваалцахыг урьж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.