Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, гарааны бизнес гээд бүхий л салбаруудыг нэгтгэж шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулан, инновацын хөгжлийг тодорхойлогч Монголын "Инновацын 7 хоног-2024" 04 сарын 22-оос 04 сарын 28-ийг дуустал үргэлжлэн амжилттай болж өндөрлөлөө.
"Инновацын 7 хоног"-ийн хүрээнд Улаанбаатар хотод 8, Эрдэнэт хотод 8 нийтдээ 16 арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.
Үүнд:
Инновацын 7 хоногийн хүрээнд инновацын шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүд бүхий +250 гаруй бүтээлүүдтэй танилцан, биечлэн +5000, цахимаар +20000 нийтдээ +25000 гаруй хүн оролцож, эрдэмтэд, зохион бүтээгчид, гарааны бизнесийн манлайлагчидтай мэдээлэл, туршлага солилцлоо. Арга хэмжээнүүдийн үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж, бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэн улсынхаа эдийн засгийг солонгоруулах, томоохон өөрчлөлтийг авчрах үүд хаалга нээгдэх алхмуудын талаар ярилцав.
Техник технологийн хөгжил, үйлдвэрлэлийн дэвшил, шинжлэх ухааны нээлт, шинэлэг өөрчлөлтүүд, шилдэг шийдлүүдийг танилцуулан “Инновацын 7 хоног”-той хамт байж, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон хамтрагч байгууллагууддаа БАЯРЛАЛАА!
2024 онд илүү их дэвшил, илүү гайхалтай шийдэл, илүү онцгой санаа, илүү их амжилттайгаар уулзацгаая.
Ерөнхий зохион байгуулагч:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Шинжлэх ухаан, технологийн сан
Шинжлэх ухааны паркийн захиргаа
Мэдээлэл технологийн, үндэсний парк