iKon.mn - Шинэ мэдээ The next horizon for the Connected Generation https://ikon.mn Голомт банкны шатрын шигшээ баг Дэлхийн шатрын холбооны Корпорацуудын ДАШТ-д амжилттай оролцож байна Дэлхийн шатрын холбооноос World Corporate Chess Championship /WCCC/ буюу Корпорацуудын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оноос эхлэн жил бүр дэлхийн топ корпорацуудын дунд нээлттэй зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тэмцээн 3-р сарын 16-ны өдрөөс 6-р сарын 17-ны хооронд 3 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний хоёр шат онлайн хэлбэрээр, финалын шат АНУ-ын Нью-Йорк хотод биетээр болох юм.

Голомт банкны шатрын шигшээ баг Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд хоёр дахь удаагаа амжилттай оролцож байгаа ба тэмцээний эхний тойрогт Польшийн Пробит баг, хоёрдугаар тойрогт Норвегийн KPMG баг, гуравдугаар тойрогт Хятадын Nanjing Spark Chess Technology багийг тус тус хожиж, гурав дахь хожлоо авлаа.

Энэ жилийн тэмцээнд Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, спортын дэд мастер Д.Мөнхтөр, Голомт банкны шатрын клубийн ахлагч, Байгууллагын банкны газрын захирал Б.Сугар-Эрдэнэ, Мэдээллийн технологийн газрын техник үйлчилгээний албаны инженер Д.Түвшинбаатар, Зээлийн газрын загварчлалын мэргэжилтэн Д.Дөлгөөн, Номин салбарын харилцааны менежер, спортын дэд мастер Г.Амгалан, легионер тоглогч Дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-Од тоглогчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Мөн АНУ-аас Microsoft Corporation, Аргентинаас JPMorgan Services Argentina, Швейцараас UBS Bank, ChessMood Inc, Норвеги улсаас Von Doren Watch Company AS, KPMG Norway, Польш улсаас Emphie Solutions, Азербайжанаас ABB Bank, БНХАУ-аас Nanjing Spark Chess technology зэрэг томоохон байгууллагуудын төлөөллүүд өрсөлдөж байна.

зураг
 

Шатар болон бизнес нь стратеги сэтгэлгээ, шийдвэр гаргалт, өрсөлдөх чадварын хувьд ижил төстэй гэдэг.  Хувь хүн, компаниуд аливаа эрсдэлийг үнэлэн зорилгодоо хүрэх тактик боловсруулж, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг алхам тутамдаа эрэлхийлдэг тул бизнесийн салбарынхан шатрын спортоор хичээллэх нь өндөр ач холбогдолтой байдаг.

Олон улсын шатрын тэмцээнд улс эх орноо төлөөлөн оролцож буй Голомт банкны шигшээ багт амжилт хүсье.

Нүүдэл бүр нь мэргэн байг.
 

]]>
Tue, 19 Mar 2024 10:33:00 +0800
Цэргийн баяраар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрүүлжүүлэгдсэн хүний тоо нэмэгджээ Цэргийн баярын өдөр (2024.03.18)-нд цагдаагийн байгууллагад нийт 2,459 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 2,046 зөрчил, 113 гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байна.

Тодруулбал хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гаралт өмнөх өдрөөсөө нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. 

  • Цэргийн баярын өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 118
  • Баярын өмнөх өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 78 бүртгэгдсэнийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Мөн баярын өдөр 180 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгдсэн байна.

Цэргийн баяраар бүртгэгдсэн хэрэг, зөрчил: 

  • Хүний биед халдах 65
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 118
  • Хулгайлах 32 

Харин гуравдугаар сарын 17-нд буюу энгийн өдөр 1,757 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал 

  • Хүний биед халдах 56
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 78
  • Хулгайлах 36
  • Эрүүлжүүлсэн 129
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 хэрэг зөрчил гарчээ.

Түүнчлэн цэргийн баярын өдөр гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлсэн аж. 

зураг
 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар 

]]>
Tue, 19 Mar 2024 10:28:00 +0800
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан.

Тухайн үед тэрбээр уг асуудлаар тус компанийн удирдлагатай уулзаж, хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан хэдий ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд газрыг бусдад эзэмшүүлж, 6,000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна.

2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6,000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-аас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй.

Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэдгийг онцлов.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Та бүхэн өнгөрсөн хугацаанд хуулийг уландаа гишгэж, түмний мэдэлд байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг бусдад шилжүүлж, барилгажууллаа. Нийслэлээс жил бүр цэнгэлдэх хүрээлэнд засвар хийдэг. Гэтэл тус байгууллага нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, олсон орлогоосоо нийслэлд ногдол хуваарилдаггүй. Нийслэлийн төсвөөр тохижуулсан талбайг дур мэдэн хашаалж, төлбөртэй зогсоол болгосон.

Түүнээс гадна анх нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг байсныг 49 хувь болгосон, улмаар 2007 онд Т.Нямдаваа нь хүрээлэнг 100 хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлж, газраас нь хууль бусаар шилжүүлж эхэлсэн. Тиймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг өмчдөө буцаан авах ёстой гэдгийг хэлье. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тухайн байгууллагын олсон орлогод шалгалт оруулж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна” гэв.

Мөн шилэн данс хөтөлдөггүй, үндсэн хөрөнгийн өөрчлөлтийн талаарх бүртгэл байхгүй зэрэг зөрчлийг арилгуулахаар төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулж, хяналт тавихыг үүрэг болголоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан арга хэмжээ, тэдгээрийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийн талаарх мэдээллийг цуглуулж эхэлснийг онцлоод “Газраас бусдад шилжүүлсэн зөрчлөөс гадна барилга барьсан компаниуд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудын хооронд ямар хэлэлцээр байсныг хуулийн байгууллагаар шалгуулна. Мөн газар авч, барилга барьсан хүмүүсээр газрын дуудлага худалдааны анхан шатны үнийг төлүүлнэ” гэв.

Ташрамд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас дараах шийдвэрүүдийг үндэслэн бусдад шилжүүлсэн байна.  Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
  1. Нийслэлийн Засаг даргын 2007.09.03-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40.000 ам метр газрыг Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20.000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008.08.25 оны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017.04.14 оны А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын  18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
  2. Нийслэлийн Засаг даргын 2008.09.05-ны өдрийн 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10.000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн байна. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  3. Нийслэлийн Засаг даргын 2009.07.29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар Үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40.000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн.  “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  4. Нийслэлийн Засаг даргын 2009.12.14-ний өдрийн 672 дугаар захирамжаар Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013.12.04-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
  5. Нийслэлийн Засаг даргын 2011.02.08-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
  6. Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн.
  7. Нийслэлийн Засаг даргын 2017.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар  Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

]]>
Tue, 19 Mar 2024 10:22:00 +0800
М банкны зээлийн хэмжээ өсөж, хүү буурлаа М банкны найзууд нь харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжин дижитал зээлийнхээ хэмжээг өсгөж, хүүгээ буурууллаа.

Яг одоо апп-ийнхаа “Зээлийн эрх шинэчлэх” хэсгээр ороод зээлийн эрхээ шалгаарай. Дижитал зээл авахын тулд цалингаа заавал М банкаар авдаг байх шаардлагагүй шүү.

зураг
 

Зээл авахдаа таны санхүүгийн нөхцөл байдалд тохирсон, шуурхай бөгөөд уян хатан нөхцөлтэй эсэхийг нь сайтар нягталж байж авах нь чухал шүү.

Танд тохирсон дижитал зээл - М банк

Зээлийн эрхээ шалгах

 

]]>
Tue, 19 Mar 2024 10:18:00 +0800
Өнөөдөр болох Наурызын баярт зориулсан барилдаанд Н.Батсуурь, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно "Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. 

Тус барилдааны түрүү бөх “Соната-9” маркийн автомашин, үзүүр бөх дөрвөн сая төгрөг, их шөвгийн дөрөвт шалгарсан бөх тус бүр хоёр сая төгрөгийн шагнал авах аж. Мөн өчигдөр барилдах эрх нь сэргэсэн улсын заан Б.Серик зодоглохоор болжээ.

Наурызын баярт зориулсан барилдаанд зодоглохоор 201 бөх бүртгүүлсэн бөгөөд эхний 128 бөхийн нэрийг танилцуулж байна. Үүнд:

1. дая.а Намсрайжавын Батсуурь

2. у.ав Оргихын Хангай

3. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

4. у.з Доржийн Анар

5. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

6. у.з Цэдэнбазарын Одбаяр

7. у.з Бердимуратын Серик

8. у.х Нацагсүрэнгийн Золбоо

9. у.х Ганцогтын Бадрах

10. у.н Нурланы Мустафа

11. у.н Батцэнгэлийн Чимэдвандан

12. у.н Дашдоржийн Цэрэнтогтох

13. у.н Батбаярын Даваа-Очир

14. у.н Төрмөнхийн Дүгэрдорж

15. у.н Энхбатын Сумъяабат

16. у.н Хүрэлбаатарын Оргилболд

17. у.н Очирбатын Түмэн

18. у.н Дамдины Тогтохжаргал

19. а.а Улагпан Береке /127/

20. а.а Мальш Еркебулан /9/

21. а.а Нямдоржийн Өсөхбаяр /3/

22. а.а Өрнөхбаярын Сүхбат /12/

23. а.а Бүрнээгийн Баянмөнх /22/

24. а.а Төмөрийн Дүүрэнсаран /92/

25. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл /117/

26. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн /66/

27. а.а Шаравдоржийн Отгонтөгс /4/

28. а.а Батчулууны Хашбат /119/

29. а.а Пүрвээгийн Өсөхбаатар /72/

30. а.а Энхтөрийн Баасанжав /28/

31. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ

32. а.а Телик Эрболат /141/

33. а.а Энхболдын Тамираа /297/

34. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ /121/

35. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал /88/

36. а.а Баасанжавын Сэр-Од /148/

37. а.а Галбадрахын Дармаажанцан /40/

38. а.а Бямбын Түвшинтөгс /132/

39. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс /76/

40. а.а Баянжаргалын Төмөрбаатар /77/

41. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр /68/

42. а.а Цэвээнпүрэвийн Адъяа /24/

43. а.а Цэрэндоржийн Ганбат /191/

44. а.а Чинбатын Алтангэрэл /10/

45. а.а Будаагийн Батсайхан /112/

46. ц.а Баасанцогтын Өлзийсайхан /45/

47. а.а Чинзоригийн Эрдэнэсайхан /216/

48. а.а Доржготовын Батбаатар /89/

49. а.а Батжаргалын Чинбат /108/

50. а.а Насан-Очирын Намнансүрэн /35/

51. а.а Жаргалсайханы Алтаншагай /55/

52. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул /5/

53. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ /64/

54. а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ /90/

55. а.а Мягмардоржийн Баяржавхлан /7/

56. а.а Уламбаярын Батцоож /33/

57. а.а Жаалаагийн Наранбаатар /204/

58. а.а Даваадоржийн Эрдэнэтулга /34/

59. а.а Доржийн Ням-Очир /41/

60. а.а Эрдэнээгийн Буянтогтох /71/

61. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа /197/

62. а.а Содномцэрэнгийн Майнбаяр /144/

63. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр /21/

64. а.а Болоржавын Отгонбаатар /54/

65. а.а Мөнхбатын Цэрэн /79/

66. а.з Ерболат Көптилек /80/

67. а.з Мягмарын Баттүвшин /197/

68. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй /152/

69. ц.з Хангайн Наранбаяр /43/

70. а.з Жавзандуламын Хатанзоригт /25/

71. а.з Халтарын Бөхбаяр /78/

72. а.з Мишигдоржийн Лувсандорж /139/

73. а.з Гүнсэнноровын Батмөнх /113/

74. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ /63/

75. а.з Сугирын Доржпалам /23/

76. а.з Энхболдын Төмөрсүх /85/

77. а.х Оргодолын Үйтүмэн /158/

78. а.х Эрдэнэбатын Лхамхүү /39/

79. а.х Галбадрахын Гантулга /82/

80. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу /145/

81. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан /158/

82. а.х Нямжавын Ширчинхүү /101/

83. а.х Бүүвэйбаатарын Анхтөр /271/

84. а.х Хуаныш Танирберген /108/

85. а.х Болдбаатарын Ренчинжүгдэр /208/

86. а.н Батаагийн Даваадорж /128/

87. а.н Мягмарцэрэнгийн Гантулга /32/

88. а.н Баасанхүүгийн Өнөрбаатар /179/

89. а.н Батсүхийн Баатарболд /143/

90. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ /116/

91. а.н Дашийн Төрбаяр /16/

92. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг /139/

93. а.н Батмөнхийн Лхагва-Очир /124/

94. а.н Ганбатын Ганзориг /149/

95. а.н Отгонбатын Баярбаасан /75/

96. а.н Батхуягийн Адъяасүрэн /271/

97. а.н Мягмарсүрэнгийн Нямбаатар /271/

98. а.н Базарсадын Отгонцоож /297/

99. а.н Манархааны Өзгөрис

100. а.н Бүрнээгийн Содномдорж

101. а.н Болоогийн Алтангэрэл /180/

102. а.н Энхмэндийн Өлзийсайхан /297/

103. а.н Дэмчигийн Урианхай /208/

104. а.н Ганхуягийн Баярбат /250/

105. а.н Эрдэнэбатын Дарамсэнгэ /208/

106. а.н Зоригтболдын Мөнхтулга /161/

107. а.н Норовсамбуугийн Бямбажаргал /153/

108. а.н Пүрэвсүрэнгийн Авирмэд /195/

109. а.н Болдын Лхамдорж /100/

110. а.н Баярхүүгийн Улаалзгана /62/

111. а.н Дашренчингийн Дэмиддорж /95/

112. а.н Ганжуурын Цоггэрэл /96/

113. а.н Мейромбек Бекежан /254/

114. а.н Сугирын Лундаа /194/

115. а.н Даваанасангийн Төртогтох /154/

116. а.н Хадбаатарын Нямдорж

117. а.н Хүрэлбаатарын Балжинням /94/

118. а.н Сэнгэдондогийн Пүрэвжанцан /228/

119. а.н Орынхан Ерболсын

120. а.н Төрбатын Мягмаржав /105/

121. ц.н Ганбатын Эрдэнэтогтох /186/

122. а.н Цогтбаярын Мөнхбаяр /99/

123. а.н Мухтар Бердаулет /284/

124. а.н Хүүхэнсүрэнгийн Нямдорж /297/

125. а.н Өнөрбаянгийн Шийрэв /247/

126. а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ /156/

127. а.н Цэндийн Лхагвамягмар /284/

128. а.н Дүгэрсүрэнгийн Дашням

]]>
Tue, 19 Mar 2024 10:17:00 +0800
Этиопын арилжааны банкны системд алдаа гарсны улмаас харилцагчид нь олон саятай тэнцэх мөнгө илүү авчээ Зүүн Африкийн Этиоп улсын хамгийн том арилжааны банкны системд алдаа гарснаар харилцагчдад нь илүү мөнгө авах боломж олджээ.

CBE (Commercial Bank of Ethiopia) банкны харилцагчид Бямба гарагийн өглөө дансанд байгаагаасаа илүү мөнгө бэлнээр авах боломжтой болсноо мэдсэн байна.

Уг алдаа илэрсний дараа нийтдээ $40 саятай тэнцэх бэлэн мөнгийг хүмүүс ATM машинаас авах буюу өөр банкны дансанд шилжүүлснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

CBE банкны мэргэжилтнүүд мөнгөний урсгалыг зогсооход нэлээд хэдэн цаг зарцуулсан байна.

Алдагдсан мөнгөний ихэнх хэсгийг оюутнууд авсан тухай CBE банкны ерөнхийлөгч Абе Сано өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Банкны системд гарсан алдааны талаар мэдээлэл гар утас, сошиал сүлжээнд хурдтай тарсан юм байна.

Цагдаа нарыг ирж зогсоох хүртэл Этиопын зарим их сургуулиудын ойролцоох ATM машинуудад урт дараалал үүсээд байжээ.

82 жилийн өмнө байгуулагдсан CBE банк 38 сая харилцагчтай юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр Сано хэр хэмжээний мөнгө алдагдсаныг хэлээгүй ч банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөргүй хэмжээтэй гэж тайлбарлажээ.

Этиопын гурван их сургуулийн захиргаа авсан мөнгөө банканд буцааж өгөхийг оюутнууддаа уриалсан байна.

Авсан мөнгөө сайн дураар буцааж өгсөн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхгүйг CBE банкны ерөнхийлөгч өчигдөр амлажээ.

 

Эх сурвалж: BBC

 

]]>
Tue, 19 Mar 2024 10:11:00 +0800
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чингэлтэй дүүрэгт байшин шатаж, гурван настай хүү өртөн нас баржээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 18-ны 16:35 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид зургаан километр зам туулан 16:47 цагт очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. 

Харамсалтай нь гал түймэрт гурван настай хүү өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, мөн 29 настай эрэгтэйн нурууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төвд тус тус шилжүүлэн өгчээ.

Түүнчлэн Архангай аймаг, Өлзийт сумын Бодонт багийн “Ханан” гэдэг газар гуравдугаар сарын 17-ны 16:00 цагт таван ханатай гэр шатсан, тус сумын харьяат иргэн Г-ийн таван ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Д.Булганчимэг өчигдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Уг гал түймэрт иргэн 37 настай эрэгтэй болон гурван настай охин нар түлэгдсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Сэрэмжлүүлэг

Шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелыг хэрэглэх, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг ОБЕГ-аас санууллаа.
]]>
Tue, 19 Mar 2024 10:08:00 +0800
ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлагдлаа зураг
 

“ХААН Банк”-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3-р сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: “ХААН Банк” ХК

Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхар, ХААН театр

Хурал болох өдөр, цаг: 2024 оны 4-р сарын 23-ны өдрийн 14:00 цаг (Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)

Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4-р сарын 5-ны өдөр

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Танилцуулах асуудал:

“ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:

  • “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
  • 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
  • “ПиДаблюСи аудит” ХХК-ийн банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.

Хэлэлцэх асуудал:

  1. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга, 2024 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах;
  3. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж батлах.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  2. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
  3. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга;
  4. ТУЗ-ийн 2024 оны зардлын төсвийн танилцуулга;
  5. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын төсөл;
  6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
  7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
  8. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.

Хувьцаа эзэмшигч та 2024 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
  • Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг;
  • Хурал зохион байгуулах комиссын утас 75153333-3221; 99007781; 86588877, цахим шуудан investor_relations@khanbank.com.

Хуралд биечлэн буюу танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр ХААН Банкны цахим хуудас www.khanbank.com-р дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 4-р сарын 19-ний өдрийн 16:00 цаг байна.

"ХААН Банк" ХК

 

]]>
Tue, 19 Mar 2024 09:45:00 +0800
ҮЙЛ ЯВДАЛ: Эмд тэсвэртэй сүрьеэ өвчин сэдвээр ХӨСҮТ-ийн эмч Ц.Жамбалдорж мэдээлэл өгнө НҮБ-ын байранд

09:00 цагт "Хүндээ ээлтэй хамт олон" төслийн танилцуулах уулзалт болж байна.

Төрийн ордонд

10:00-16:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт иргэн Борын Өлзийбат “600 мянган залуучуудын саналыг УИХ-ын гишүүд гацааж байна! Шийдвэр гаргах, хууль тогтоох түвшинд Залуучуудын оролцоог нэмж, 2024 оны УИХ-ын сонгуульд 126 гишүүний 20 хувийг 35-аас доош насны залуучуудыг нэр дэвшүүлэх саналыг намуудад хүргүүлэх” тухай мэдээлэл өгнө.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд

11:00 цагт Эмд тэсвэртэй сүрьеэ өвчин сэдвээр ХӨСҮТ-ийн өдрийн эмчилгээний цэгийн тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Жамбалдорж мэдээлэл өгнө. 

ГССҮТ-д

11:00-18:00 цагт Турк улсын Мемориал эмнэлгийн тархи мэдрэл, нуруу нугасны мэс заслын эмч, доктор, профессор Онур Ямон Монголын эмч нартай хамтарч хагалгаа хийнэ.

Мишээл экспод

14:00 цагт "PHOTO WEEK-2024" гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт болно. 

ЭМЯ-ны Б танхимд

13:00-16:00 цагт “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд зориулсан амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт болно. 

]]>
Tue, 19 Mar 2024 09:19:00 +0800
Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо "Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна" гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн Мал Эмнэлгийн Газрын/НМЭГ/ мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 17-ны өдөр газар дээр нь очиж, ажиллажээ.

Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, НМЭГ-ын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

зураг
 

Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

https://www.facebook.com/watch/?v=336334408840060

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагч нар хамтран шаардлага хангахгүй 47.64 тонн махыг устгах ажлыг энэ сараас эхлүүлжээ.

]]>
Tue, 19 Mar 2024 09:15:00 +0800
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаа “их удирдагч” гэж нэрлэжээ Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаагаа “их удирдагч” гэж нэрлэсэн нь түүний эцгийнхээ залгамжлагч болох магадлалыг улам нэмэгдүүлж байна.

Баасан гарагт Ким Жон Ун охины хамт нийслэл Пёнян хотын хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан тухай Умард Солонгосын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин Бямба гарагт мэдээлжээ.

Уг мэдээнд “Аугаа удирдагч нар нам, засгийн газар, цэрэг армийн боловсон хүчний хамт хүлэмжийн аж ахуйтай танилцлаа” гэж өгүүлсэн байна.

Умард Солонгосын төв хэвлэл Кимийн охины оролцсон нийт 26 арга хэмжээний талаар өнгөрсөн хугацаанд мэдээлэхдээ анх удаа түүнийг “их удирдагч” гэж нэрлэсэн нь энэ болохыг судлаачид мэдээлжээ.

“Умард Солонгосын ‘хяндо’ гэсэн нэр томьёо нь зөвхөн дээд удирдагчид, тэдний залгамжлагчдад хамаатай байдаг. Ким Жү Эг ингэж нэрлэсэн нь түүнийг Умард Солонгосын дараагийн удирдагч болж, Ким Жон Уны залгамжлах өндөр магадлалтай болсныг харуулж байна” гэж Сэжон хүрээлэнгийн Солонгосын Хойгийн Стратеги Судалгааны Төвийн захирал Чон Сон Чан тайлбарлажээ.

Даваа гарагт Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам бас энэ таамагтай санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

“Умард Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашигласан протоколын түвшин, илэрхийллийг харвал Ким Жү Э залгамжлагч болохыг үгүйсгэх аргагүй байна” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ким Жү Э анх 2022 оны сүүлээр тив алгасагч баллистик пуужингийн туршилтад аавтайгаа хамт оролцохдоо олны нүдэнд ил гарсан юм.

Тэр үеэс хойш тэр Ким Жон Уны оролцсон батлан хамгаалах болон эдийн засгийн салбарын олон арга хэмжээнд дагалдаж байв.

Ингэх бүрд түүнийг нэрлэх нэр томьёо “хайртай хүүхэд”, “хүндлэгдсэн хүүхэд”, “шинэ залуу генерал” гэх зэргээр өөрчлөгдөж байжээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

]]>
Tue, 19 Mar 2024 09:07:00 +0800
Гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг 2024 оны гуравдугаар сарын 20-ны Лхагва гарагт 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудад болно.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

]]>
Tue, 19 Mar 2024 08:57:00 +0800
“AGRO EXPO 2024” үзэсгэлэнгийн талбайн ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Agro Expo 2024 олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2024 оны 06 сарын 07-09-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна. Хөдөө аж ахуй, газар тариалан холбогдох техник, тоног төхөөрөмж зэрэг салбаруудын хамарсан хамгийн том үзэсгэлэн болон өргөжиж буй Agro Expo 2024 үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.

Agro Expo 2024 олон улсын үзэсгэлэнгийн зорилго нь Монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хийгээд тус салбарт ашиглагдах шинэ шилдэг техник, тоног төхөөрөмж, хүлэмж, хүнсний ногоо, үр тарианы сорт, малын үүлдэр зэрэг танилцуулагдах бөгөөд үйлдвэрлэгчийг ханган нийлүүлэгчтэй, цаашлаад худалдан авагчтай, мөн импортлогчийг дотоодтой шууд холбох гүүр болоход оршино.

Үзэсгэлэнд оролцсоноор компанийн үйл ажиллагааг танилцуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дор олонд таниулах, нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг судлах, үнэ чанарын харьцуулалт хийх, хамтын ажиллагааг өргөтгөх, салбарын хүрээллээ тэлэх, шууд болон шууд бус борлуулалт хийх, олон улсын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргах, гэрээ хэлэлцээр хийх чухал ач холбогдолтой.

Үзэсгэлэнд нийтдээ БНХАУ, ОХУ, Солонгос,Польш, Герман зэрэг10 гаруй орноос нийт 50 орчим олон улсын болон дотоодын 100 гаруй байгууллага бүртгүүлж, жил бүр идэвхтэй оролцдог нь үзэсгэлэнгийн үнэ цэнийг илтгэж байгаа юм. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Мөнх ногоон тал ХХК ажиллаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс талбайн бүртгэлээ эрт баталгаажуулсан байгууллагуудад 10 хувийн хөнгөлөлттэй үнийн дүн санал болгож байна.  Та бүхэн эрт бүртгүүлж, ашигтай байрлал, үнийн уян хатан, таатай нөхцөлийг эдлээрэй.

Agro Expo 2024 

Хэзээ: 2024 оны 06 сарын 07-09

Хаана: Буянт-Ухаа спорт ордон

Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК

Дэмжигч байгууллагууд: ХХААХҮЯ, НХХААГ, МТҮХ, МҮХАҮТ

Agro Expo 2024  үзэсгэлэн зохион байгуулах хороо

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 94233150

Вэбсайт: www.agroexpo.mn

]]>
Tue, 19 Mar 2024 08:57:00 +0800
Nvidia компани шинэ үеийн AI чипээ танилцууллаа Даваа гарагт Калифорни мужийн Сан Жозе хотод болсон “GPU Technology Conference” арга хэмжээний үеэр Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан шинэ үеийн AI (Artificial Intelligence) чипийг танилцуулжээ.

Үүний өмнөх үеийн чип болох H100 (Hopper) нь зах зээлд асар их эрэлттэй, Nvidia компани уг эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа.

Тус компани шинэ чипээ алдарт математикч, статистикч Дэвид Блэквэллийн нэрээр “Blackwell chip” гэж нэрлэжээ.

Шинэ чип нь өмнөхөөсөө хоёр дахин хурдан болсон юм байна.

“Шинэ чип нь Hopper-оос хоёр дахин хурдан болсон. Хамгийн гол нь энэ чип тооцоолуурын сүлжээ үүсгэх боломжтой” гэж Хуан тайлбарласан байна.

Тухайлбал хүний яриаг гурван хэмжээст видео дүрс болгон хувиргах зэрэг нарийн төвөгтэй үйлдлийг хялбар гүйцэтгэх боломжтойг тэр нэмж хэлжээ.

Blackwell чип нь өмнөх Hopper чипээс 128 тэрбумаар илүү буюу нийт 208 тэрбум ширхэг транзистор агуулсан юм байна.

“Blackwell GPU нь аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг эрчимжүүлэх хөдөлгүүр юм. Дэлхийн хамгийн эрч хүчтэй компаниудтай хамтран ажилласнаар бид салбар бүрд хиймэл оюуны технологийг нэвтрүүлэх болно” гэж Хуан мэдэгджээ.

Nvidia компани нь хиймэл оюуны технологийн гол дэд бүтэц болох хагас дамжуулагч чипийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг.

Өмнөх H100 чип нь асар өндөр эрэлттэй байгаа бөгөөд одоо зах зээлд ширхэг нь $40,000 хүртэл үнэ хүрч байгаа.

Технологийн компаниуд Nvidia-гийн чипийг олж авахын төлөө ширүүн өрсөлдөж байна. Тухайлбал Метагийн Марк Закербэрг энэ оныг дуустал хиймэл оюуны төслүүддээ зориулан 350,000 ширхэг H100 авах захиалга өгсөн гэх мэдээлэл бий.

Үр дүнд нь Nvidia компанийн орлого хурдтай өсөж байгаа. Өнгөрсөн оны сүүлчийн улирлын орлого нь $22.1 тэрбумд хүрснийг хоёрдугаар сард зарлаж байлаа.

Гуравдугаар сарын байдлаар Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ $2.2 их наяд хүрч, энэ үзүүлэлтээрээ дэлхийд гуравт эрэмбэлэгдэж байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

]]>
Tue, 19 Mar 2024 08:40:00 +0800
Зэвсэгт хүчний ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин гурван сая төгрөг байна Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийн авдаг цалин 2.4 сая бол эмэгтэйчүүдийнх хоёр сая төгрөг бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 500,000 (20.2%) мянган төгрөгөөр илүү байна.

Эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын улсын дундаж цалингийн зөрүү 2021 оноос хойш тогтмол өсжээ.

Нөхөрлөл, хоршоо болон төрийн бус байгууллагад ажиллагчдын хувьд эмэгтэйчүүдийн цалин өндөр, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийн цалин өндөр.

зураг
 

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд зэвсэгт хүчний ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин хамгийн их буюу гурван сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.3 сая төгрөг буюу хамгийн бага байгааг ҮСХ мэдээлэв.

 

]]>
Tue, 19 Mar 2024 08:29:00 +0800
Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав Цахилгаан эрчим хүчний урт тасалдал, хоол хүнсний хомсдолд бухимдсан иргэд Ням гарагт Куба улсын таван хэсэг газарт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

Ням гарагийн орой АНУ-ын засаг захиргаа хөрш улсынхаа иргэдийн тэмцлийг анхааралтай ажиглаж байгааг мэдэгдээд Кубын эрх баригчдад хүний эрхийг хүндэтгэхийг уриалжээ.

Хариуд нь Кубын гадаад хэргийн яам Хавана дахь АНУ-ын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Бенжамин Зиффийг дуудаж, албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Энэ уулзалтын үеэр Кубын гадаад хэргийн дэд сайд Карлос Фернандес де Коссио “дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсанд албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн” тухай яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Дараа нь АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Кубын иргэдийн жагсаал тэмцлийн ард Вашингтон байгаа гэж үзэх нь “утгагүй зүйл” болохыг хариу мэдэгдсэн байна.

Хүйтэн дайны үеэс эхэлсэн АНУ-Кубын дайсагнасан харилцаа ойрын жилүүдэд сайжрах төлөвгүй байгаа.

АНУ-ын засаг захиргаа Кубын коммунист дэглэмийн эсрэг худалдаа, эдийн засгийн хориг тавьсан нь одоо хүртэл үргэлжилж байна.

Хатуу чанга хараа хяналттай Куба улсад засгийн газрын эсрэг жагсаал тэмцэл ховор гардаг.

Хамгийн сүүлд Ян далайн хар салхины улмаас орон даяар долоо хоног орчим хугацаанд цахилгаан хангамж тасалдахад 2022 оны аравдугаар сард олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байжээ.

Кубын ерөнхийлөгч Мигуэл Диас-Канел бас жагсаал тэмцэлд иргэдийг нь турхирсан Вашингтоны эрх баригчдыг шүүмжилсэн байна.

“Өмнөд Флорида дахь дундаж улс төрчид, террористуудын сүлжээ Кубын иргэдийг үймээн самуунд турхирч, улс орны дотоод хэрэгт оролцсон агуулгатай уриалга цацжээ. Гэхдээ тэд санасандаа хүрсэнгүй” гэж тэр Х хуудсандаа бичжээ.

Кубын эрх баригчид энэ удаагийн цахилгаан эрчим хүчний тасалдал долоо хоног дамнан үргэлжлэх бөгөөд эх үүсвэрүүд нийт хэрэгцээний гуравны хоёрыг л хангах хэмжээнд байгааг мэдэгдсэн юм.

Даваа гарагт Куба даяар нөхцөл байдал тайван өнгөрсөн байна.

 

Эх сурвалж: Reuters

 

]]>
Tue, 19 Mar 2024 08:12:00 +0800
Чингэлтэй дүүргийн дөрвөн хороонд өөрчлөлт оруулна Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулснаар 400 гаруй өрхийн 1,700 орчим иргэний  оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүд арилна гэж үзжээ.

Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ болон Засаг даргаас 7, 12, 16, 17, 19 дүгээр хороог хувааж, 20-24 дүгээр хороог шинээр байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн байна. Саналын хүрээнд хороог шинээр зохион байгуулах явцад дээрх  хороодын нутаг дэвсгэрийн заагийг батлахдаа өрх айлуудын хаягийн болон бусад зөрүүтэй байдал үүссэнийг засах шаардлага үүсжээ.

Уг асуудлыг энэ сарын 25-нд болох НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

]]>
Tue, 19 Mar 2024 08:00:00 +0800
Олон эмд тэсвэртэй эпилепси оноштой хүнд УГТЭ-ийнхэн тэнэгч мэдрэлийг цочроох төхөөрөмжийг амжилттай суулгав Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг(УГТЭ) Монгол Улсад анх удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац суулгах мэс заслыг энэ сарын 16-нд амжилттай хийлээ.

Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой долоон настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулсан байна.

Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас зургаан настайгаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийжээ.

Вагус буюу тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох (VNS) хэрэгслийг суулган, цахилгаан өдөөлт хийх замаар эпилепсийн уналт таталтыг хянаж бууруулдаг, өвчтөнд зовуурь, эрсдэл багатай дэвшилтэт технологийн нэг бөгөөд олон улсын практикт ялангуяа эдгэрэлт муутай уналт таталт (эпилепси) өвчний үеийн эмчилгээний нэг сонголт болж өргөнөөр нэвтэрсэн юм.

Гавлын мэс засал хийхэд тохиромжгүй таталтуудэсвэл эпилепсийн голомтот тайралтын дараа үлдсэн уналтын үед илүү үр дүнтэй бөгөөд гавлын нээлттэй мэс засал хийлгэх, эсвэл эпилепсийн эсрэг эмийг их тунгаар хэрэглэхээс илүү тархи болоод бие махбодод хөнөөл багатай эмчилгээ болдог ач холбогдолтой

Эмчлүүлэгч хагалгааны дараах хоёр дахь хоногт энгийн тасаг руу шилжсэн, биеийн байдал сайн, мэдрэл цочроогч төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

зураг
 
ЭМЯ
]]>
Mon, 18 Mar 2024 17:32:00 +0800
Баяр тэмдэглэж, архи согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэснээс нэгнийхээ амь насыг хохироожээ Баянзүрх дүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст энэ сарын 17-ны 23:00 цагийн үед "Хүн нас барсан байна" гэх дуудлага бүртгэгдсэн.

Тус мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр хоорондоо маргалдан зодолдож нэгнийхээ амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

]]>
Mon, 18 Mar 2024 16:52:00 +0800
Маргаашаас ихэнх нутгаар дулаарах боловч Бямба гарагт хүйтэрнэ Ихэнх нутгаар маргаашаас эхлэн гуравдугаар сарын 22-ныг хүртэл дулаарна. Харин 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ хэмээн Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас танилцууллаа. 

Өнөөдрийн 20:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 20:00 цаг хүртэл урьдчилсан мэдээг дараах байдлаар хүргэв. 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

Гуравдугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • Гуравдугаар сарын 20-нд Монгол Алтайн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • Гуравдугаар сарын 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-нд Монгол Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ гэдгийг мэдээллээ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -5...-10 градус байна. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус хүрнэ. 

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 

Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 

]]>
Mon, 18 Mar 2024 16:37:00 +0800
Гадаад валютын улсын нөөц $5 тэрбумыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө.

Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Дүрслэл 1. Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ, хүрэлцээт байдлын үзүүлэлт

зураг
 

 

Эх сурвалж: Монголбанк

 

]]>
Mon, 18 Mar 2024 16:30:00 +0800
Айлын гэр шатааж, хүний аминд хүрэхийг завдсан үйлдлээр шалгагдаж байхдаа зугтсан этгээдийг Туркээс баривчилжээ Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Туркээс энэ сарын 16-нд албадан авчирчээ.

Одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг хөнөөхөөр завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

]]>
Mon, 18 Mar 2024 16:15:00 +0800
Г.Дарханчулуун: Сканнердсан зураглалаар Эрдэнэзуу хийдийн хойно таван метрийн гүнд Хархорум хотын туурь харагддаг Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар болоод буй. 

Хэдийгээр аялал жуулчлалыг энэ газарт хөгжүүлэх боломж их бий ч өнөөдрийг хүртэл ашиглаагүйг "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун хэлэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Жуулчид Хархорин суман дээр очоод Эрдэнэзуу хийд, музей ороод явдаг. Өнгөрсөн онд 600,000 гаруй жуулчин Монголд ирэхэд дөнгөж 30,000 гаруй нь л Хархоринд очсон байна.

Орхоны хөндийд байгаа Монголын Эзэнт Гүрнүүдийн туурийг олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн түвшинд археологийн малтлага судалгаа хийн гаргаж ирээд олон нийтэд сурталчилснаар аялал жуулчлалдаа ашиглах боломж байгаа. Түүнийг өнөөдрийг хүртэл ашиглаагүй байна.

Сканнердсан зураглалаар Эрдэнэзуу хийдийн хойд талд Хархорум хотыг туурь нь таван метрийн гүнд харагдаж байдаг.

"Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын хүрээнд хуучны түүх, археологийн олдворуудыг нөхөн сэргээх ажлууд давхар хийгдэнэ" хэмээв.

Хархорум хот байгуулах байршил нь Хархорин сум, Хашаатаас Өгий нуур хүртэл буюу үндсэндээ Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамарч байгаа аж. Төлөвлөлтийн байршилд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй өнгөрсөн зун уулзаж, урьдчилсан үзэл баримтлалаа танилцуулсан байна. Мөн тэдний газрыг чөлөөлөхөөс илүүтэйгээр хотын бүтээн байгуулалтад зориулалтынх нь дагуу үйл ажиллагаандаа татан оролцуулахыг зорих юм байна. 

]]>
Mon, 18 Mar 2024 15:58:00 +0800
Х.Нямбаатар: Үнэлгээний хороо хуралдаж метроны зөвлөх үйлчилгээнд саналаа ирүүлсэн 11 улсын 20 компанид урилга хүргүүлнэ Улаанбаатар хотод метро барих метроны олон улсын тендерийн сонгон шалгаруулалтын талаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Метроны зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шат өнөөдөр дуусаж, 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн байна. 

зураг
 

Өнөөдөр Үнэлгээний хороо хуралдаж энэ сарын 25-ны өдөр гэхэд тус 20 компанид урилга хүргүүлэх юм байна. Түүний дараагаар ажлын 20-оос доошгүй хоногийн хугацаанд тендер сонгон шалгаруулалтын ажлыг явуулах аж. 

Шалгарсан баг Улаанбаатар метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж байгуулах компанийн тендерийн жишиг баримтыг нийслэлд хүлээлгэн өгөх юм байна. 

Түүний дараа үндсэн инженеринг болон гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр дахь үе шат эхлэх аж. 

Хотын дарга Х.Нямбаатар "Олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагад Улаанбаатар метроны төслийн талаар нэлээдгүй танилцуулгууд явсан. Жишээ татахад 1983 оноос эхлээд Улаанбаатарын метроны анхны төслийн эхлэл тавигдаж хотын төвд таван цооног өрөмдөж анхны датаг цуглуулж байсан гэсэн байсан.

Зарим хэвлэл мэдээлэлд сонгууль дөхсөн суртал ухуулга гэж ярьж байна. Энэ ажлыг улс төртэй бүү хутгаасай, урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй том бүтээн байгуулалтыг Улаанбаатар хотын удирдлагын багууд зориг гаргаад тооцоо судалгаа, санхүүжилтийнхээ график төлөвлөгөөг гаргаад явж байгаа.

Энэ жил инженерингийн ажлаа хийж дуусгах, техник төхөөрөмжүүдээ оруулж ирнэ гэсэн шахуу ажиллаж байна" гэв. 

]]>
Mon, 18 Mar 2024 15:45:00 +0800
О.Цогтгэрэл: Төсөв нэмэгдсэн атлаа ард иргэдийнх нь амьдрал дээшлэхгүй байгаа нь авлигатай холбоотой УИХ дахь Ардчилсан Нам (АН)-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Уг хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хурлаар бид бүхэн гурван асуудлыг хэлэлцлээ. Эхнийх нь Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хуулийг энэ долоо хоногт ярилцахаар болсон. Хоёрдугаарт эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ чуулганаар хэлэлцдэг. Энэ асуудал дээр АН-ын бүлэг дүгнэлтээ нэгтгэсэн.

Сүүлийнх нь өвөлжилтийн нөхцөл байдал, хөдөө аж ахуйн салбарын талаар болон үүний эсрэг арга хэмжээ авч буй эрх баригчдын авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Үүнтэй холбоотой товч мэдээлэл хүргэхэд Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хоёр хуульд шинэчилсэн найруулга орж ирлээ. Энэ асуудлаар Хууль зүйн сайд болон бусад албаны хүмүүстэй уулзаж санаа бодлыг нь сонсоод бид дүгнэлтээ гаргасан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэж үзэж байна.

Цаг хугацааны хувьд Үндсэн Хуулийн Цэц буюу Монгол Улсын үндсэн хуулийн манаач болсон энэ байгууллагыг оролдсон, маш эгзэгтэй зүйл заалтууд нэмэгдсэн. Тодруулбал Цэцийн гишүүнийг аливаа цаг хугацаанд ч хариуцлагад татахгүй гэдэгт заалт орж ирлээ. Аливаа цаг хугацаа гэдэгт нь цэцийн гишүүнээсээ буусан хойноо буюу насан туршдаа хариуцлагад татахгүй гэж хэлж болно.

Цэцийн гишүүн нь ямар нэг асуудал гаргавал үүнийг нь гишүүд өөрсдөө хэлэлцэнэ гэх мэтээр энэ байгууллагад дархлагдсан хүмүүс бий болох нөхцөл бүрдэж байна. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэдэг дээр манай бүлэг санал нэгдсэн.

Сүүлийн дөрвөн жил байтугай найман жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөртэй холбоотой хэдэн тоон баримт хэлье. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт 10 сая богийн арьс, дөрвөн сая бодын арьс шир боловсруулах үйлдвэр барина гэж амлалт өгсөн. Энэ үйлдвэр сураг нь тасарсан. Мөн 2021 онд ашиглалтад орно гэсэн нефтийн үйлдвэр, сарын нэг хувь болно гэсэн зээлийн хүүний авлага гэх мэтээр маш олон амлалтуудыг бид бүхэн энэ долоо хоногт хэлэлцэнэ.

2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Харин энэ хугацаанд ард иргэдийн амьдралд огт өөрчлөлт гарсангүй. Тодруулбал гурван хүн тутмын нэг нь ядуу байсан нь хэвээрээ. Төсөв нь нэмэгдсэн атлаа иргэдийнх нь амьдралд нөлөөлдөггүй. Энэ зөрүүг авлига гэж нэрлэхэд буруудахгүй. 

Үүнийг зөвхөн бид биш олон улсын байгууллагууд ч ярьж байна. Улсын төсөв тав дахин өссөнийг хэн ч харж болно. Дэлхийн банкнаас өнгөрсөн сард Монгол Улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байгааг судалгаагаар тогтоосон. Авлигын индексээр манай улс сүүлийн найман жилийн хугацаанд 50 байраар ухарсан гэдгийг судлаачид хэлж байна" гэж ярилаа. 

]]>
Mon, 18 Mar 2024 15:39:00 +0800
Говь-Алтай аймгийн төвд Японы $203 мянгын буцалтгүй тусламжаар гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төв барина Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү болон Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс -Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд энэ сарын 15-нд гарын үсэг зурав.

Ингэснээр Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд 203,099 ам.долларын санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барих юм. Одоо үйлчилгээ үзүүлж буй төв нь зай талбайн багтаамж хүрэлцээгүйн улмаас үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирдаг. Шинэ төвийн барилга ашиглалтад орсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хувийн нууцыг чандлан хамгаалсан, аюулгүй орчинд тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж найдаж байна хэмээн Монгол дахь Япон улсын ЭСЯ-наас мэдээлэв.

Япон улсын Засгийн газар 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж, 603 дахь төслөө Говь-Алтай аймгийн төвд эхлүүлэх гэж байгаа аж.

]]>
Mon, 18 Mar 2024 15:30:00 +0800
"Yutong Bus" компаниас худалдаж авсан 600 шинэ автобусны 457-г үйлчилгээнд гаргажээ Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий 12 ОНӨААТҮГ, 13 хувийн аж ахуйн нэгж 393 техник хэрэгсэл, 913 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Мөн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын зохион байгуулах үүрэг өгсний хүрээнд гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд суурьшлын бүсээс 3,051 тоо толгой мал гаргаад байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023-2024 онд нийт 600 автобусыг хүлээн авч, нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн арван байгууллагад хүлээлгэн өгч, 457 автобусанд төхөөрөмж суурилуулан үйлчилгээнд гаргасан бол 143 автобус төхөөрөмжгүй байна.

Парк шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор Морингийн даваа болон Тахилтад шинээр автобус бааз байгуулж буй. Морингийн даваа дахь баазад 54 автобус байршуулж байгаа бөгөөд нийт барилгын ажил 80 хувьтай, энэ оны долоодугаар сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Тахилт дахь бааз 110 автобусны багтаамжтай бөгөөд нийт ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Их болон Бага тойруу, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлээр хийхээр болсон.

Одоогийн Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас замын трассыг нарийвчлан тогтоохоор судалгаа хийн, зураг төслийг боловсруулж байгаа юм. Зураг төслийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг дараагийн шуурхай зөвлөгөөнөөр танилцуулахаар болов.

зураг
 

Инженер хангамжийн байгууллагуудын болон хот, нийтийн аж ахуйн өдөр тутмын ажиллагааг цахимжуулах, нэгдсэн байдлаар удирдаж, зохион байгуулах зорилгоор “UB engineering” системийг мэдээллийг хөгжүүлж буй. Уг системд Нийслэлийн Хот байгуулалт, дундын мэдээллийн сангаас гадна орон зайн мэдээллийн системийг нэмэлтээр хөгжүүлж байгаа юм. Иймд тус системийн мэдээллийг бүрдүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудаас санал аваад байна. Цаашид хоёр мэдээллийн санд харьцуулалт хийн, стандартад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газарт энэ онд нийслэлийн авто зам, замын байгууламжийг сайжруулах чиглэлээр нийт 43 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх шилжиж ирсэн байна. Энэ хүрээнд 22 ажил гэрээ байгуулах, 16 ажил тендерийн материал хүлээн авах, хоёр ажил тендерийн материал боловсруулах шатанд байгаа бол үлдсэн нь захирамжид өөрчлөлт оруулах, ажлын даалгавар ирүүлэх, санхүүжилт шийдвэрлэх зэрэг шалтгаанаар хүлээгдэж байгаа юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Төвлөрсөн хогийн цэгүүдийг  түшиглэн хог  ангилан ялгах, хаягдлыг сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулахад төр, хувийн  хэвшлийн түншлэлийн  хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Дүүргүүдийн хүн амын өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх  ажлыг судлан, авах арга хэмжээний санал танилцуулах;
  • Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх;
  • Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;
  • Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах;
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах;
  • Хот, нийтийн аж ахуйн чиг дүүргүүдэд шилжсэнтэй холбогдуулан дүүргүүд сонгон шалгаруулалтын ажлуудаа эрчимжүүлэх;
  • Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

]]>
Mon, 18 Mar 2024 15:10:00 +0800
Д.Бум-Очир: Хархорум хот байгуулах Чингис хааны зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ цаг үед үргэлжлүүлэн биелүүлж байна Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гаргасан.

Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "1220 онд Их эзэн Богд Чингис хаан зарлиг гаргаснаар Хархорум хот байгуулах санаачилга эхэлсэн байдаг. Уг хотыг Өгөөдэй хааны үеэс байгуулж, Гүюг, Мөнх хаан тэргүүтэй Монголын бусад хаан энэ үлгэрийг үргэлжлүүлсэн. 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны зарлигийг энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг гэдгийг ойлгох ёстой.

Их эзэн Чингис хааны үзэл баримтлал, итгэл үнэмшлийг энэ цаг үед аж төрж буй монголчууд бид үргэлжлүүлэх нь журамт үүрэг. Иймд захиас зарлигийг биелүүлж, энэ хотыг барьж байгуулах учиртайг нэгдүгээрт онцлон тэмдэглэе.

Орхоны хөндий нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төрт улсаа байгуулж байсан олон нүүдэлчин үндэстэн, ард түмнүүдийн өөрсдийнхөө нийслэл хотыг байгуулж байсан хамгийн чухал газар орон юм. 

Хүннү гүрний Луут хот, түүнээс хойш Түрэг, Уйгурын Хар балгас, мөн Хархорин тэргүүтэй нүүдэлчдийн төрт улсуудын нийслэл Орхоны хөндийд байсан юм. Энэ газар нутагт оршиж байгаа төрт улс нь өнөөгийн бидний ойлгодгоор төрөө тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дотоод, гадаадын улс иргэнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энд нийслэл хотоо байгуулж байв. Иймд бид олон мянган жилийн түүхтэй нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг баримтлан Хархорум хотоо сэргээн байгуулах учиртай. Энэ бол хоёр дахь шалтгаан болно байх.  

Удаах шалтгаан нь тухайн цагтаа Хархорум хот бол дэлхийн нийслэлийн хэмжээний том хот байсныг мэднэ. Дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн газар орныхоо нэр хүндийг сэргээх, Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийг олон зууны туршид тэмдэглэгдсэн нэр хүндтэйгээ холбож хөгжүүлэн олон улсад сурталчлах зэрэг чухал үйл хэргүүд бий" гэв. 

"Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг"

Хархорум хотыг сэргээн байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт нь өнөөдрөөс эхлэн 2024 оны наймдугаар сарын 2-ны хооронд явагдах юм байна. Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Бүртгэлийг нэг сар, үзэл баримтлалыг гурван сарын хугацаанд боловсруулахаар удирдамжид заажээ.

Шалгаруулалт гурван үе шаттай бөгөөд оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авна. Эцсийн шалгаруулалтыг дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм.

Улмаар шилдгүүдийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөөд байна. Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.

"Шинэ Хархорум хотыг дагаад ₮2 их наядын хүнсний эрэлт гарна. Түүнийг ойролцоох аймгуудаас хангах эдийн засгийн нөөц боломжтой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Шинэ Хархорум" хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж тооцоолж байна. Энэ тохиолдолд багадаа 2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хүнсний эрэлт хэрэгцээ гарна гэдгийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлж байв. Мөн уг хэмжээний эрэлтийг Баянхонгор, Архангай зэрэг бусад аймаг хангаж, эдийн засгийн асар их нөөц боломжийг бий болгоно гэж харж байгаа гэлээ.

Сэргээн байгуулах тус хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн байна. Тухайлбал хот төлөвлөлтийн талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

]]>
Mon, 18 Mar 2024 14:57:00 +0800
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Солонгос, Хятад, Израиль, Монголын 20 компани саналаа ирүүлжээ Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.

Тэгвэл нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдлаа. Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан 20 компани саналаа ирүүлсэн байна.

Уг компаниудын техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендерт оролцсон этгээдэд хүргүүлснээр хоёрдугаар дугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэх юм.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

]]>
Mon, 18 Mar 2024 14:42:00 +0800
"Шинээр хот байгуулсан бол хотын даргын сонгууль явагдана" УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийслэлийн дагуул хот, Эрдэнэт, Дархан хот, шинээр бий болох аймгийн төвүүдийн асуудал УИХ-ын хаврын чуулганаар батлагдах хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар зохицуулагдана. Намар болох орон нутгийн сонгуулийн дараагаас хот, тосгоны сонгуулийг хамтатгаж хийх шаардлага байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг намрын чуулганаар хойшлуулсан. 100,000 гаруй мянган иргэнээс санал ирсэн асуудлыг нэгтгэж, ойрын үед УИХ шийд гаргана. Иргэд эсэргүүцэж байгаа учир Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой асуудал яригдахгүй болов уу.

Харин Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа газартай холбоотой асуудлыг ярина" хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хууль хаврын чуулганы босгыг давж гарвал Сэлбэ дэд төвийг түшиглэсэн 12,000 айлын орон сууц барих, Сүхбаатар, Баянхошуу, Чингэлтэй дүүргийн бүсчлэл, дагуул хот ажил хэрэг болох нөхцөл бүрдэнэ. Эдгээрийн санхүүжилт шийдэгдсэн. Харин эрхзүйн зохицуулалтгүй байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа юм.

Гурил, тэжээлийн импортыг тэглэх асуудлыг хаврын чуулганд оруулна. Нэгдүгээр гурилын үнэ 90%, хоёрдугаар гурилынхыг 56%-аар зохиомлоор өсгөснийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон тул импортын татварыг тэглэх асуудал яригдана" гэв.

  • Орон нутгийн сонгуулийн тойргийг тогтоох эрх нь нийслэл, аймаг, сумын ИТХ-д байгаа.
  • Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хууль батлагдвал нийслэлийн даргатай холбоотой асуудал хөндөгдөхгүй.
  • Шинээр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулсан бол хотын захирагчийн сонгууль намар орон нутгийн сонгуультай зэрэг явагдана. Ингэхдээ ард нийтийн сонголтоор зохион байгуулагдана.
]]>
Mon, 18 Mar 2024 14:41:00 +0800