Уншиж байна ...

Өвөр Монголын Багшийн Их Сургууль ЕБ-ын Чандмань-Эрдэнэ сургуультай соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

ikon.mn
2024 оны 5 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

БНХАУ-ын ӨМБИС-ийн Аялал жуулчлалын сургуульд “Үндэстний аялал жуулчлал” мэргэжлээр суралцаж буй Уламбаярын Будсүрэн Монгол орны Хөвсгөл аймгийн цаатан ардыг судалж байна. 

Түүний судалгааны зорилго нь Монгол орны Хөвсгөл аймгийн Тайгын хөвч ойн оройгоор дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг цаатан ардын нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, “Соёлын аялал жуулчлал”-аар дамжуулан хэл, өв соёл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, устаж үгүй болохоос хамгаалахад орших аж.

Тэрбээр 2023-2024 оны хичээлийн жилд үйлдвэрлэлийн дадлагыг Монгол улсын Налайх дүүргийн ЕБ-ын Чандмань-Эрдэнэ сургууль дээр хийж, үргэлжлүүлэн ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа соёлын аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх үндэстний цөөнх буюу цаатан ард түмнийг судлах, судалгааны сэдвийн хүрээнд Өвөр Монголын багшийн их сургууль, болон ЕБ-ын Чандмань-Эрдэнэ сургуультай соёлын аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх соёлын биет бус өв, аялал жуулчлалыг хөгжүүлэх, судлах зорилгоор 2024 оны 04 сарын 1-нээс 04 сарын 7-ны өдрийн хооронд хамтын гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулж аялаад иржээ.

Тус аяллын хүрээнд хэрхэн өв соёл, уламжлалаа дотоодын болон олон орны жуулчдад аялал жуулчлалаар дамжуулан таниулан сурталчлах, үндэстний онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн урлах, тэдгээрийг  хамгаалж эдийн засгийн төвлөрлийг хэрхэн бий болгож байгаа бодит туршлагад харилцан суралцсан байна.

Оюутны дугаар: ULAMBAYAR BUDSUREN 20165025014

Холбоо барих хаяг: ulambayarbaka@gmail.com

Утас: 80059710