Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Молдовын зарим бүс нутаг Румыньд нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Молдовын ерөнхийлөгч Игорь Додон

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын нэг Молдовын зарим хот суурингуудын захирагч нар хөрш Румынь улсад нэгдэх хүсэлтээ гаргажээ.

Үүний дараа Молдовын ерөнхийлөгч Игорь Додон тэдгээр захирагч нарт анхааруулга өгч, тэдэнд ял тулгах боломжтойг сануулсан байна.

Ерөнхийлөгч Додон нь Оросын талыг баримтлагч гэгддэг. Тэрээр мэдэгдэлдээ “Орос, Румынь алиных нь ч эсрэг байр суурь надад байхгүй. Гэхдээ би Молдовын бүрэн бүтэн байдлын эсрэг санаа агуулагчидтай тэмцэнэ” гэсэн юм.

Дэлхийн нэгдүгээр дайны сүүлээр Румыний харьяанд байсан газар нутгийг Молдовт нэгтгэсэн үйл явдлын 100 жилийн ойг тохиолдуулан Молдовын 10 орчим хот, тосгодын захирагч нар саяхан Румыньд нэгдэх бичигт гарын үсэг зурсан байна.

Уг мэдэгдлийн дараа Додон өөрийн улсын тагнуулын алба, дотоод хэргийн яамыг гарын үсэг зурсан захирагч нарт арга хэмжээ аваагүйг шүүмжилжээ.

Тэрээр өчигдөр бусад 53 суурингийн захирагч нар Молдовын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлсэн бичигт гарын үсэг зурсныг өөрийн фэйсбүүк хуудсанд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty