Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Тэгш бус гэрээнээс болж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид, хувьцаа эзэмшигчид, иргэд хохирч байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ҮЭХ-ноос тус компанитай холбоотой тэгш бус гэрээний алдагдал ба хуваарилалт, удирдлагынхаа урагшгүй үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/787394831446087/

Эв санааны нэгдэл ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ "Эрдэнэс Тавантолгой компанийн "ТТGVCO" ХХК-тай байгуулсан тэгш бус гэрээний алдагдал, удирдлагын урагшгүй үйл ажиллагааны талаар өнөөдөр ярина. 

Эв Санааны Нэгдэл ҮЭ-ээс 2015 оноос эхлэн Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн "ТТGVCO"  ХХК-тай байгуулсан тэгш бус алдагдалтай гэрээний талаар анхнаасаа эсэргүүцэж сануулсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд гарсан алдагдлын талаар нийгэмд баримт түшиглэн мэдээлэхийг үүргээ гэж үзэж байна. 

2018 оны нэгдүгээр сарын 10-нд Сошиалаар тавьсан мэдээний эх сурвалж 2017 оны дөрөвдүгээр сарын 21 нд  ТВ-9 хэвлэлийн хүрээлэнд хийсэн мэдээллийг задлан харуулж дүгнэсэн дүгнэлт, нийгэмд хандсан анхааруулга билээ.

Гэхдээ манай компани 2017 онд төлөвлөсөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа амжилтай гүйцэтгэж урьдчилсан байдлаар нүүрсний экспорт 8.5 сая/тн, борлуулалтын орлого 1.2 их наяд, Улсад төвлөрүүлсэн татварын хэмжээ 253 тэрбум , Цэвэр ашиг 411 тэрбум төгрөг болсон. Ингэснээр өр төлбөргүй болсныг мэдээлэхэд сэтгэл бардам байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье. 

Энэ бүхнийг манай компанийн хамт олны хүч чармайлтын үр дүн, уурхайн ажилчдын эх оронч сэтгэлгээний тэмцлийн шагнал гэж ойлгож байна. Үүнээс илүү нийгмийн бусад ололтуудыг Монголын нийт ард түмний хүртээл болгох үүднээс өнөөдөр бид тэгш бус гэрээний талаар мэдээлэл хүргэж хамтран ажиллахыг эрхэмлэж байна

Саяхан буцаагдсан хүн амын орлогын албан татвар нэмэгдүүлэх тухай шийдвэрийг ЗГ-аас цуцалсан сайн боловч шатлалтай байлгах сайн талаас ухарсан бодлогын харалган шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

Бодит байдал дээр Монголын ихэнх уул уурхайд ажиллаж байгаа хөдөлмөрчдийн цалин 1 сая төгрөг хүрэх ч үгүй ба 1,600,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байдаг нь манай компанийн гэрээт олборлогч "Хишиг Арвин Индустриал" ХХК-нд илт ажиглагддаг. Тэр компанид манай ҮЭ-ийн гишүүд бас байдаг тул бид энэ асуудлыг шийдвэрлэх талаар ажиллаж ирлээ.

Тийм ч учраас бид энэ тухайгаа “ЭТТ" ХК-ийн удирдлагад төрийн өмчит компанийн тогтоосон стандарт сайн туршлага шаардлагуудыг нийгмийн хүртээл болгох үүргийг байнга сануулсаар ирсэн билээ.

Тэгш бус гэрээний зөрүүг Үндэсний мэргэшсэн оператор компаниудад ижил тэнцүү нөхцөлөөр өсгөн тогтоож, ажилчдынхаа нийгмийн болон хөдөлмөрийн хөлсний үнэлгээг дээшлүүлэх, ЭТТ ХК-ийн стандартчилагдсан сайн нөхцөлүүдийг шаардсан тендерийг зарлаж хөдөлмөр эрхлэгчдийн эдийн засаг, нийгмийн нөхцөлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл “Хишиг Арвин Индустриал", “Мера”, “Моннис” ХХК-ийн ажилчдын цалинг аажмаар өсгөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог одоогийн ойлголт, хууль тогтоол шийдвэрүүд болон Тендерийн тухай хуулийн хамгийн /хямд/ доод үнэ гэсэн шаардлага чөдөр тушаа болж компаниудын хөгжлийг сааруулж байна.

Өнөөдрийн хэвлэлийн мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ний, "ТТGVCO" ХХК-тай байгуулсан тэгш бус алдагдалтай гэрээний талаарх зарим бодит баримтыг нийгэмд танилцуулж судлуулахыг хүссэн юм. Манай компанийн ажилчид бид энэ гэрээг 2015 оноос эхлэн алдагдалтай, Монголчуудыг төөрөгдүүлсэн, хууль бус, Монголын олон хуулийг зөрчсөн гэрээ байсныг сануулж байсан билээ. 

Тэгш бус гэрээний талаар өнгөрсөн хугацаанд ажиглалт судалгаа хийж байхад анхнаасаа зохион байгуулалттайгаар хийж цаашид үргэлжлэх гэрээний эрх, үүрэг, хариуцлагаас үүсэх хамаарлуудыг урьдчилан шийдвэрлэж давуу байдал үүсгэсэн,  эдийн засгийн гэмт бүлэглэлийн үйлдэлд улс төрийн өндөр албан тушаалтан, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон харамсалтай дүр зургууд одоо ч гэсэн хэвээр хадгалагдсаар байна. Иймд дээрх байдлыг засаж сайжруулах талаар манай компанийн өнөөдрийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд багахан арга хэмжээ авсан байдал хангалтгүй байна.

Төрийн өмчит, Монголын ард түмний хувьцаа эзэмшдэг ЭТТ ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүдийнхээ өмнөөс төлөөлөн ажилчдадаа эрүүл, аюулгүй байдал хангагдсан орчин нөхцөлд ажиллуулахын тулд энэ асуудалд оролцож байгаа юм. Бидэнд энх цагийн байдалд, олон арван жил үргэлжлэх уурхайн ашиглалтын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх үүрэг хариуцлага байгаа гэж ойлгож байна.

Тэгш бус гэрээний нөхцөлөөс болж ЭТТ ХК компанийн нийт ажилчид, хувьцаа эзэмшигчид төдийгүй Монгол Улсын 3 сая иргэн хохирч байна. Хэрэв Зүүн цанхид ажиллаж буй Хятад гаралтай Сингапур улсын иргэний хөрөнгө оруулалттай "ТТGVCO" ХХК-ийн 1мЗ уулын ажил хөдөлгөх үнийг 4.8-аас 3 доллар буюу 11,750 төгрөгөөс 7,350 төгрөг болгон бууруулаад, Баруун цанхийн уурхайд ажиллаж буй Монгол компанийн үнэлгээг 6,450 төгрөгөөс 7,350 төгрөг болгон нэмэгдүүлж 2 уурхайн үнэлгээг тэгш болгосноор жилд 115 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Мөн нэг иргэнд жилд 38,000 төгрөг ногдож байна.

"ТТGVCO" ХХК-тай байгуулсан гэрээг өнөөдөр хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь ЭТТ ХК-ийг эдийн засгийн алдагдал учруулах санааг агуулж зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн үйлдэл шинж байгаад мэргэжлийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлын үүднээс хандаж анхаарлаа хандуулна гэж итгэж байна” гэв.