Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Утааг бууруулахад зарцуулж буй төсвийн хөрөнгөд үр дүнгийн үнэлгээ хийх санал гаргажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж буй төсвийн хөрөнгөд үр дүнгийн үнэлгээ хийх саналыг НИТХ дахь АН-ын бүлэг гаргаад байна. Агаар орчны бохирдол бууруулахад нийслэл жил бүр 3.8 тэрбумыг төсөвт суулгадаг.

Нийслэлийн 2017 оны төсөвт 3.8 тэрбум төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэн баталсан Нийслэлийн төсвийн тодотголын 58.1.14-т 4.6 тэрбум төгрөг буюу нийтдээ 2017 онд 8.4 тэрбумыг тусгаж зарцуулсан байна. 2018 оны төсөвт мөн 3.8 тэрбумыг суулгасан байна. 

Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн үзэл санаанаас бусад нь утаа бууруулах үндсэн зорилгоосоо хазайсан төслүүд байсан. Түүнчлэн ил тод байгаагүйн улмаас зарим нэг төсөл дээр бизнесийн нөлөөлөл, шахаа бий болсон байх үндэслэлтэй. Иймд Утааны эсрэг ээж аавуудын санаачилгыг дэмжиж, утаа, орчны бохирдлыг бууруулах ажлын хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2 дугаар сард багтаан хийх шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна.