Уншиж байна ...

Мөнгөнгүүр эмнэлгийн лаборатори олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Мөнгөнгүүр эмнэлгийн Эмнэлзүйн нэгдсэн лабораторийн тасаг нь 2015 оноос эхлэн дэлхийд тэргүүлэгч Япон, Герман, Франц, АНУ, Солонгос улсын дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат төхөөрөмжүүдийг ашиглан эмнэлзүйн болон молекулбиологийн лабораторийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид чанарыг үргэлж эрхэмлэн үндэсний хэмжээний гадаад хяналтын шинжилгээ болон Английн Randox компанийн дэлхийн 135 орны 50000 эмнэлгийн лабораториуд хамрагддаг REQAS хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна. Мөн лаборатори хоорондын харьцуулалтын шинжилгээг Гурвангал эмнэлгийн Нэгдсэн лабораторийн тасагтай хамтран хийж байна.

Манай лаборатори нь 2024 оны 4-р сарын 17-нд MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори Чанар ба чадавхад тавих шаардлага” стандартыг хэрэгжүүлэн итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авч олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц лаборатори боллоо.

зураг
 

Лабораторийн үйл ажиллагааны чиглэл:

  • Амбулатори болон Хэвтэн эмчлүүлэгчийн  шинжилгээ хийх
  • Байгууллагуудын урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх
  • Эмнэлгийн ажилтнуудын урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх
  • Гадаад болон дотоодын сургалтад хамрагдагсдын шинжилгээ,
  • Гадаад болон дотоод хяналтын шинжилгээ
зураг
 

Лабораторид хийгдэх шинжилгээний төрөл: 

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Клиник химийн шинжилгээ
  • Бүлэгнэлтийн шинжилгээ
  • Иммунологийн шинжилгээ
  • Серологийн шинжилгээ
  • Иммуногематологийн шинжилгээ
  • Молекул биологийн шинжилгээг 24/7 цагаар мэргэжлийн ур чадвартай, туршлагатай баг хийж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.