Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дархчуулын ухааны, нүдний, гарын урыг шалгасан гоёмсог хийцтэй уламжлалт сав суулгууд

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд өнөөдөр нээгдлээ.

Монголын олон газрын уран дархчуулын ухааны, нүдний, гарын гурван урыг шалгасан 180 гаруй үзмэрийг үзэсгэлэнд дэлгэжээ. Тухайлбал, гоёмсог хийцтэй луун бариултай хос домбо, мандалын сав, савхан, завъяа зэрэг байна.

Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй. Уламжлалт сар шинийн баярыг угтан эртний хосгүй үнэт бүтээлүүдийг иргэдэд таниулах зорилгоор үзэсгэлэнг гаргасан байна.

Эртний хүмүүс хоол хүнсээ хадгалах, боловсруулах зорилгоор чулуу, шавраар сав суулга хийж байсан бол хожим шаварыг шатаан ваар сав хийх болжээ. Энеолитийн үе буюу зэс чулууны үед зэсийг хар, цагаан тугалга сэлттэй хольж хүрэл хайлах болсноор хүн төрөлхтөн Хүрэл зэвсгийн үед (НТӨ 3000) шилжин оржээ. Хүрлийн түрүү үеийн булшнаас ахуйн хэрэгцээний болон металл хайлуулах, цутгах зориулалттай  ухаж, үрж өнгөлсөн, бариултай, бариулгүй, чихэвчтэй зэрэг боржин, асмалжин, занарлаг чулуугаар үйлдсэн чулуун сав, цутгуурын шанаганы зүйлс олджээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол дархчууд гэрийн тавилга, авдар, шүүгээ, хувин, савхан, торхон, таваг, даллагын модон сав, тэвш зэрэг олон төрлийн сав суулгыг ихэвчлэн хус, нарс, хуш, улиас, сухай, агар, зандан зэрэг модоор урлаж байв. Сав суулга хийх модыг байгалийн аргаар сүүдэрт хатаахаас гадна урсгал усанд хийх, тосонд чанах зэрэг уламжлалт аргыг хэрэглэнэ. Модон эдлэлийг үзэмжтэй, гоо сайхан харагдуулахын тулд утга төгөлдөр хээ, дүрсийн бэлэгдлийг шимийн будгаар өнгө ялган будах, сийлбэрлэх, зүмбэрлэх аргаар чимэглэж байв.  Мөн мал, ан амьтны арьс, ширийг боловсруулан нүүдлийн ахуй амьдралд зохицсон эдэлгээ сайтай, хүнсний зүйл хадгалах сав суулга, дашмаг, борви, хөнөг, хөхүүр, арьсан тулам зэргийг хийж ашиглаж иржээ. 

1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа Монгол орны нийгэм, эдийн засаг, соёл, аж үйлдвэрийн салбарт өөрчлөлтийн шинжтэй маш их хөгжилт явагдсан бөгөөд анхны ардын сайн дурын үндсэн дээр гар үйлдвэрийн “Артель, хоршоо” байгуулагдав. Улмаар 1955 онд манай анхны “Шаазан ваарны үйлдвэр” байгуулагдаж, иргэдийн хэрэгцээт хоол цайны аяга, сав зэргийг 3 сая орчим ширхэг үйлдвэрлэн нийлүүлж байсан түүхтэй аж.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг