Уншиж байна ...

Тэгш Тусгал ТББ нь Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр ЭПСО төслийг 2023-2026 оны хооронд хэрэгжүүлж эхлээд байна

ikon.mn
2024 оны 4 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Тэгш Тусгал ТББ нь Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” буюу ЭПСО төслийг 2023-2026 оны хооронд хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд хийгдэж буй гол үйл ажиллагааны нэг болох цогц Модуль сургалт эхэллээ. Энэ удаагийн сургалт Төсөл хэрхэн бичих, хэрэгжүүлэх тухай бөгөөд оролцогчид багт хуваагдан бичил төсөл хэрэгжүүлэх замаар танхимаар сурсан зүйлээ бодитоор хэрэгжүүлэхэд хамтдаа суралцах цаг гаргаж байна.

Өмнөх сургалтаар Эх үүсвэр бүрдүүлэлтийн тухай ойлголт мэдлэгтэй болсноор ганц нэг эх үүсвэрээс хамааралтай байлгүй цаашид хэрхэн ямар арга замаар эх үүсвэрийн бүрдүүлэх тал дээр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн зарим байгууллага өөрийн эх үүсвэр дээр тулгуурлан төрийн байгууллагад сургалт, уулзалт хийх, бие биедээ мэдлэг туршлагаа хуваалцах зэргээр сурсан зүйлсээ ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭПСО төсөл нь гурван зорилгын хүрээнд байгууллагууд хамтран суралцах, сурснаа дадлага болгон хэрэгжүүлэх, хоорондоо сайн туршлагаа хуваалцах, хамтран бичил төсөл хэрэгжүүлэх, өөр хоорондоо харилцаа холбоогоо тэлэх сайжруулах, хамтран санал санаачилга гаргах, төрийн байгууллага, шийдвэр гаргагчидтай хамтын ажиллагааг бодит түвшинд өрнүүлэх, хувийн хэвшилтэй хамтран олон нийтэд ойлголт мэдлэг түгээх зэрэг үйл ажиллагаанд санаачлан оролцох боломжийг бүрдүүлэх юм.

Ингэснээр байгууллагынхаа тогтвортой байдлыг хангах, эрхэм зорилгынхоо дагуу зорилтот бүлэг, ХБ хүмүүс, гишүүддээ хүрч үйлчлэх тал дээр хамтдаа суралцаж хөгжих зорилготой.

ЭПСО Төслийн Модуль хоёр дахь сургалт

Хэзээ: 2024 оны 4 сарын 25, 26-ны өдөр

Хаана: Рамада Улаанбаатар Сити Центр, БГД 16-р хороо, Гандан 35/2, Улаанбаатар