Олимпийн тамирчид өөрсдийн карьер, бэлтгэл сургуулилтандаа бүх цагаа зориулдаг бол зарим тамирчид үүнийхээ хажуугаар өөр ажил хийдэг байх юм.
Ванесса-Мэй (уулын цана) нь хийлч юм
Жон Шустер (кёрлинг) Миннесотад Pickwick рестораны менежэр
Женнифер Жонс (кёрлинг) National Bank Financial-ийн хуульч
Элана Мейерс (бобслей) цагийн багш
Томоко Сакагами (эмэгтэйчүүдийн хоккей) нь пицца хүргэгч байсан юм
Брэд Жейкобс (кёрлинг) RBC-ын харилцагчийн менежер юм
Стив Холкомб (бобслей) нь компьютерийн техникч юм
Дебби МакКормик (кёрлинг) Goldline компанийн алтны борлуулагчаар ажилладаг
Мэтт Мортенсен (чарга) гар урлалын уран бүтээлч
Ник Каннингем (бобслей) Нью-Йорк National Guard-ын барилгын инженер
Кайл Тресс (скиатлон) програм хангамж хөгжүүлэлтийн SledBox Интерактив компанид ажилладаг
Жефф Айзексон (кёрлинг) Гилберт ахлах сургуулийн шинжлэх ухааны багш
Жессика Шульц (кёрлинг) физик эмчилгээний туслах эмч
Эрика Браун (кёрлинг) эмчийн туслах
Жонни Куинн (бобслей) Athlete Watch-ыг ажиллуулдаг, тамирчдыг коллежэд элсүүлэх үйлчилгээ явуулдаг гэнэ
Ханае Кубо (эмэгтэйчүүдийн хоккей) мөсөн гулгуурын талбайн зохион байгуулагч
Жон Ландштайнер (кёрлинг) Lake Superior Consulting компанид инженер
Крис Маздзер (чарга) Whiteface Lodge өвлийн амралтын газар ажилладаг
Жули Чу (эмэгтэйчүүдийн хоккей) Union коллежийн туслах хоккейн дасгалжуулагч
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!