Индэр    
2021 оны 4 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хатуу хөл хорионы үед гэртээ байх ёстой ГУРВАН шалтгаан

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлчүүд одоогоор дөрөв дэх удаагаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорины дэглэмд шилжээд байна.

Энэ удаагийн хөл хориог хамгийн сүүлийнх байгаасай гэж олон хүн хүсэж буй. Харамсалтай нь хөл хорионы энэ үеэр иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байсаар байна.

Тодруулбал, хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбарын ажилчдын ердөө 63 хувь нь л нийтийн тээврээр зорчиж байгаа бол үлдсэн 37 хувь нь хөнгөлөлттэй карт ашигласан хүмүүс байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа мэдээлэв.

Зорчигчдын тоо ийнхүү буурахгүй байгаагийн улмаас хөл хорионы үеэр үйлчилгээнд явах автобусны тоог хоёр дахин нэмэгдүүлж, 641 болгоход хүрчээ.

Уг нь хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбарын тээврийн хэрэгслийг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулж буй.

Ийнхүү тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр өмнөх хөл хориогоор QR кодоор зорчуулж байсан үеийг бодвол цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 800-г давсан энэ үед халдварын голомт болоод буй Улаанбаатар хотын иргэн Та гэртээ байх нь хамгаас чухал байна.

Иймд хөл хорионы үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэртээ байх ёстой ГУРВАН шалтгааныг товчхон сануулъя.



НЭГ.Нөхөж баршгүй хохирол буюу хүний амь нас

Монгол Улсад 2021 оны гуравдугаар сарын сүүлээс эхлээд буюу хоёрдугаар 23-ны өдрөөс хойш 10 хоногийн дараа өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихэссэн. Улмаар хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь эмчилж эхэлсэн билээ.

Өдгөө сар гаруйн хугацаанд 1,000 гаруй хүн гэртээ эмчлэгдэж, эдгэрсэн гэх сайхан мэдээ бий ч нөгөө талд бид энэ өвчнөөр 30 гаруй иргэнээ алдаад байгааг санах хэрэгтэй.

Тэдний зарим нь халдвар авснаа ч мэдэхгүй явсаар эмнэлгийн тусламж ч авч чадалгүй, гэртээ нас барсан тухай өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Халдварт өвчнөөр нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, уламжлалт аргаар эсвэл чандарлах зан үйлээр оршуулна. Ингэхдээ оршуулгынх нь ажиллагаанд маш цөөн хүн оролцуулах журамтай.

Хүнд өвчнөөр хорвоог орхисон 30 гаруй иргэний цаана хэчнээн хүн салах ёс ч гүйцэтгэж чадаагүйдээ элгээ эмтэлж суугаа бол...

Өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2,667 иргэнээс хөнгөн өвчтөн 71.6 хувийг, маш хүнд өвчтөн 0.7 хувийг эзэлж байгаа ч өдөр ирэх тусам хөнгөн өвчтөнүүд хүнд, хүндэвтэр шат руу орж байгааг салбарынхан сануулсаар...

Өвчлөлийн тархалт ийнхүү эрчимтэй хэвээр байгаа тул хөл хорио дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр анхааруулсан.

Энэ нь Та, бидний хариуцлагатай байх ёстой хамгийн эхний шалтгаан.

ХОЁР.Цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд ба эдгэрсэн ч гарах сөрөг үр дагаварууд

Улсын хэмжээнд эрүүл мэндийн ажилчид өнгөрсөн жил турш дайчлагдан ажиллаж байна.

Ингэхдээ тэдний ихэнх нь бидэн шиг гэртээ бус халдварын эрсдэлтэй бүсэд олон хоногоор, амьсгалахад ч хүнд, битүү хувцас өмсөж, тусгаарлагдан ажиллаж буй гэдгийг санах хэрэгтэй.

Өнөөдөр улсын хэмжээнд эрүүл мэндийн 397 ажилтан халдвар аваад байгаа бөгөөд тэдний 69 хувь нь ажлаа хийж байхдаа буюу коронавирусээр өвчилсөн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж байхдаа өөрөө халдвар авчээ.

Хөл хорионы энэ хугацаанд борви бохис хийлгүй халдварын тархалтыг хумихаар ажиллаж буй тэдгээр эрүүл мэндийн ажилчдын хичээл зүтгэл бидний гэртээ байх мөн л нэг шалтгаан.

Нөгөө талаар, дэлхий дахинд коронавируст халдвараар хөнгөн болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүст гарах сөрөг үр дагавар нь харьцангуй бага гэх судалгаа гарсан.

Гэвч хөнгөн бөгөөд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн танаас халдвар авсан нэгэн хэрвээ хүндээр өвдвөл дараа нь эдгэрсэн ч уушгины сорвижилт, өөрчлөлттэй болж байгаа гэх олон улсын судалгааг өнөөдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцуулсан.

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн ч удаан хугацаагаар ядрах, туйлдах, сэтгэл гутралд орох зэрэг эдгээр шинж тэмдэг сүүлд нь илэрдэг гэдгийг тэрбээр онцолсон.

Энэ нь цар тахлын вирусээр огтхон ч өвчилж болохгүйн бас нэг шалтгаан юм.

ГУРАВ. Цар тахал ба эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө

Монгол Улс өнөөдөр нийт мах, сүү, гурил гурваас бусад хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг импортоор авдаг.

Тэгвэл лангуу дээрх нарийн ногоо цөөрч, онлайнаар захиалсан бараа бүтээгдэхүүний ирэх хугацаа удааширч байгааг та анзаарч байгаа юу.

Монгол Улсын экспортын гол гарц болох Замын-Үүд боомтоор өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас хойш ямар нэгэн шалтгаан мэдэгдэлгүйгээр автомашин нэвтрүүлэхгүй байгаа талаар бид мэдээлсэн.

Үүнийг БНХАУ-ын ЭСЯ-наас "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн тайлбар өгсөн.

Ийнхүү цар тахлын улмаас зэсийн баяжмалын экспорт саатаад 21 хонолоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хорио эхлэхээс өмнө вакцинжуулалтын ажилтай танилцах үеэрээ төсвийн орлого 23 хувь тасраад байгааг мэдээлсэн.

Хэрэв халдварын тархалт буурахгүй байвал урд хөрш хилээ хэзээ нээх нь тодорхойгүй хэвээр байх болно.

Ийм нөхцөлд Монгол Улсын 2021 оны төсвийн орлогын цоорхой цаашид хэрхэн томрох нь мөн тодорхойгүй.

Халдварын тархалт ийнхүү эрчимтэй нэмэгдсээр байвал эдийн засаг, нийгэмд хортой олон үр дагавар бий болгохоор байна.

Хөл хорионы 15 хоногийн хугацаанд халдварын тархалтын үзүүлэлт 1.3 хувь, вакцинд хамрагдаж дархлаа тогтсон хүмүүсийн 70 хувь гэж тооцвол өвчлөлийн нөхцөл дөрөвдүгээр сарын 25-н гэхэд ялимгүй л буурах дүр зураг харагдаж буй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдэгдсэн.

Гэвч бид хөл хорионы дэглэмтэй үеийг тэвчилгүй өнгөрөөсөөр байвал тархалтыг багахан хэмжээнд ч бууруулж чадахгүйд хүрэх эрсдэл бий.

Тиймээс иргэдийг үлдсэн 12 хоногийг тэвчиж өнгөрүүлэн онц шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг уриалж байна

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.121.107] 2021/4/14
Вакцинд их найдаад байна. Вакцин тариулаад дархлаа тогттол наад зах нь 2 сарын дараа л дархлаа тогтоно. Дархлаа тогттол наана нь халдвар авах, тараах эрсдэл өндөр байгаа энэ үед дэмий сэлгүүцэлгүй гэр гэртээ томоотой сууж баймаар байна. Хөл хориог жинхэнэ утгаар нь хийж байж халдвар тархалтын тархах хурдыг багасгаж чадна. Үл итгэгч, мэдэмхий, хэнэггүй нь дэндсэн хэсэг бусаг нөхдөөс болоод гэртээ томоотой сууж байгаа өндөр настан, хүүхэд, бие муутай иргэдийн амь нас, эрүүл мэнд аюулд ороод байна. Хөдөлгөөнөө яаралтай багасга! Гэртээ бай! Гамшиг эхлэчихлээ, өдөр болгон хүн эндэж нас нь залуужаад байна, эмнэлэгийн тусламж авч чадалгүй гэртээ ч эндлээ, эмнэлэг чинь сөхрөөд байна. хайртай дотны нэгнийхээ эрүүл мэнд амь насны төлөө, өөрийнхөө төлөө, муу сайн хэлэгдэж бусдын төлөө зүтгэж байгаа хэн бүхний төлөө гэртээ л бай! гадуур бүү сэлгүүц, хөдөлгөөнөө багасга!
0 | 3 Хариулах
Зочин [202.9.40.48] 2021/4/14
Вакцингүй бол үр дүнгүй
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2021/4/14
Оркууд наадахыг чинь 1000 уншаад ойлгохгүй.Байгалын шалгарлаар болог ээ.
2 | 0 Хариулах
Зочин [223.104.39.125] 2021/4/14
харин тийм
0 | 0 Хариулах
Zochin [192.82.71.207] 2021/4/14
Vaccine aaaa 2doh tung hadgalsan ged shaagd bsn ymar haasha [хориотой үг] nar ve boliocheeeeeeeee gichii ingej tarival ymar hereg bnaaaa [хориотой үг]
2 | 0 Хариулах
Zochin [192.82.71.207] 2021/4/14
2doh tunga tariulmaar bnaaaaaaa ali ujee tariulah hugatsaa ni ongorjihloo boloicheee sdaaa
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.158] 2021/4/13
Бурядын хүн ам 985.000. Коронагаар 36.600 хүн өвдсөн б. Эдгэрсэн нь 35.000 буюу 95%. Нас барсан нь 808 хүн б. Одоогийн байдлаар өдөртөө дунджаар 45 хүн өвдөж бгаан б. Оргил үедээ өдөртөө 200 гарч бсан юм б. Нийт өвчлөлийн 50% нь Улаан-үүдэд тохиолдож бсан юм б. Буриад шиг өвдвөл манайд 190.000 хүн өвдөх юм б. Нас баралт 2666 байж болох юм б. Гэхдээ ялгаа нь буриадууд 3 төрлийн вакцин гаргаж авсан их гүрний иргэд л дээ...
3 | 0 Хариулах
Hun [202.126.88.66] 2021/4/14
Bid nar ih gurnii hursh l duu.
0 | 3 Хариулах
Зочин [122.201.22.19] 2021/4/13
Би Өлзийхутаг шиг эхнэртэй байсан бол хэзээ ч гэрээсээ гарахгүй.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.73] 2021/4/14
Тэнэг байхаа Өлзийхутаг чинь чамайг хаяад гарийшд тэрийг тооцохгүй бнуу ккк
0 | 0 Хариулах
Зочин [27.255.77.198] 2021/4/13
БИТГИЙ ХУЦ ӨДИЙ ХҮРТЭЛ ҮЛИЙГЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ АРД ТҮМЭНИЙГ ЧИНЭЭГЭЭРЭЭ Л ХОРИЛООШДЭЭ ВАКЦИНАА ХУРДАН АВЧИРААД ХИЙГЭЭЧЭЭ ЧАДАХГҮЙ БОЛ ЯГ ИЙМ ИИЙ ШАЛТГААН БН ГЭЭД ҮНЭНЭЭ ХЭЛЭЭЧ ХУДЛАА ШААГААД БАЙХААР ЧИНЬ ИРГЭД БУХИМДААД БН.
3 | 3 Хариулах
Boris [103.229.123.15] 2021/4/13
Lockdowns do nothing. Markets are full of people, many with masks on their chins. Get sputniks and save this nation
3 | 1 Хариулах
Хариуцлага тооц [202.179.26.114] 2021/4/13
Хуук хотгор 2 эрт вакцин авсан бол,,,
3 | 1 Хариулах
hmm [124.158.108.195] 2021/4/13
iim ch hol horio bdggvi bx
3 | 0 Хариулах
Captain Mongolia [66.181.178.83] 2021/4/13
Иргэн бүрт 300,000 өгөх = Иргэн бүрийг Пфайзер/Модерна вакцинд хамруулах???
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.238] 2021/4/13
A
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.238] 2021/4/13
Иргэн бүрийг Пфайзер, Модерна, Спутник в вакцинаар тарих нь хий дэмий 300 мянга өгч мөнгө үрсэнээс сайн бодлого байх байсан.
5 | 0 Хариулах
Boris [103.229.123.15] 2021/4/13
Ya ya ya. YES
0 | 1 Хариулах
Зочин 1 [202.9.47.24] 2021/4/13
Вакцин энэ тэр байхгүйээ, юун ковидгүй зун. Яажшуухан энх цагтай золгодог юм байгаан. ЭЗ-аа аварна гэж бодлогогүй зүтгэсээр алиа алдлаадаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.38] 2021/4/13
Цагдаа нараа дайчлах цаг нь иржээ. Зөвшөөрөгдсөн салбаруудад ажилладаггүй хүмүүсийг болон хөгшчүүлд автобус үйлчлэхгүй байх хэрэгтэй. Цагдаа нар ч бас бичиг баримтыг нь шалгаад шаардлага тавиад яваасай.
2 | 1 Хариулах
ALEXI [64.119.25.180] 2021/4/13
zaadaa yadaj 1 udaa toroo hundetgeed 12 honog gertee baij chadahgui bol yuhevdee
0 | 5 Хариулах
Зочин [202.126.90.158] 2021/4/13
ТӨРИЙГ ХҮНДЭТГЭХ БИШ ӨӨРСДИЙНХӨӨ АМЬ, АМЬДРАЛЫГ БОДООД ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ӨВЧИН МЭДЭЭЖ СУЛРААД АЛГА БОЛНО. АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛДЭГЭЭР ҮРГЭЛЖЛЭНЭ.
0 | 0 Хариулах
[122.201.31.87] 2021/4/13
төрөө хүндлээд байхаар тэнэг хүмүүс нь давраад даапаалаад зовоогоод байна. төрөөс тэнэг хурлмйз хүмүүсээ зайлуулая
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.1] 2021/4/13
Хуц. 4 удаа хоригдож байна. Тэвчээрт хязгаар бий!!! Ажлаа хийх чадваргүй НОК, УОК-оо зайлуулж эрүүгийн хариуцлагад тат.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.58] 2021/4/13
Юун төрийг хүндлэх вэ? Ийм хачин сэтгэлгээ одоог хүртэл явж байх гэж. Төр бол бидний төлөө ажиллаж, үйлчилж байгаа хэсэг бүлэг хүмүүс шдээ. Төр гээд л нээх л том, хий ер бусын зүйл гэж бодоод байгаа юм шиг байгаа юм. Төр гэдэг бол яг одоо энэ улсыг удирдаж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Тэднийг дээдлэх, хүндэтгэх нэрийдлээр даврааж болохгүй. Байнга хянаж, шалгаж, шаардлага тавьж байхгүй бол бидний эсрэг л үйл ажиллагаа явуулна.
3 | 0 Хариулах
монгол [66.181.181.161] 2021/4/13
ОРК сэтгэхүйтэй, хувиа бодсон малууд зорилгогүй тэнээд, халдвар тараагаад байгаа юм. Хорионы дэлглэм зөрчөөд байгаа новшуудыг мартахгүй болтол но торгоод баймаар байна
5 | 2 Хариулах
Boris [103.229.123.15] 2021/4/13
Try to get near me, loser
1 | 2 Хариулах
?.? [192.82.68.235] 2021/4/13
шаша... өөрсдөө сонгосон ЗГтаа бүх юмаа нялаасан хүмүүс л халамж авах ёстой юм шиг хүмүүс тийм байх. боломжоороо татвараа төлөөд амьдрах гэж байгаа хүмүүс арай өөр байх.
2 | 1 Хариулах