Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-өөр өвчилсөн эрүүл мэндийн 397 ажилтны 31% нь эмнэлгийн бус орчинд халдварт өртжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд эрүүл мэндийн 397 ажилтан халдвар авсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн 397 ажилтан халдвар авсан байна. Энэ нь нийт өвчлөлийн 2.6 хувийг эзэлж буй.

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын 273 буюу 68.7 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан бол 124 нь буюу 31.2 хувь нь гэр бүлийн гишүүд болон найз нөхөд гээд эмнэлгийн бус орчинд халдварт өртсөн байгаа юм.

Мөн халдвар авсан эрүүл мэндийн ажилтны,

  • 33% нь сувилагч,
  • 28% нь эмч нар ,
  • 59 % нь үлдсэн нь бусад ажилтан байна" гэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/272015884477943