Улаанбаатар хотод хатуу хөл хорио хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Замын хөдөлгөөний талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат "Өнөөдөр 17:00 цагийн мэдээг харахад 33,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцлоо. Энэ нь нийт эрчимтэй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн найман хувь байна.
Тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр өмнөх QR кодоор зорчуулж байсан үеийг бодвол цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэмийг сайн сахиж байгаа"-г хэллээ.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбарын тээврийн хэрэгслийг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулж байна.
Зөвхөн хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа үйлчилгээний байгууллагын битүү, хөргүүртэй, хаяг логотой түгээлтийн болон инженерийн хангамжийн байгууллагууд, хот нийтийн аж ахуйн чиглэлийн тусгайлсан тоног төхөөрөмжтэй автомашин, механизмыг дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!