МҮСБХ өсвөрийн сагсан бөмбөгчдөө бага наснаас нь ОУ-ын тэмцээнд өрсөлдүүлэн ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхийг зорин жил бүр Олон улсын тэмцээнүүдэд оролцуулж байгаа билээ.
Энэ хэрээр гадаад харилцаа хөгжин манай өсвөрийн баг, тамирчдыг урих тэмцээнүүдийн тоо олон байна.
Эрэгтэй U14 насны 2 баг, эмэгтэй U13 насны нэг баг Берлин хотыг зорино.
Тэмцээнд оролцох тамирчид бүгд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарч Өсвөр үеийн Улсын шигшээ багт багтан Монгол Улсынхаа нэрийн өмнөөс хилийн дээс алхах эрхтэй болсон юм.
Мөн өсвөрийн хүүхэд багачуудтай яг тулан ажилладаг дунд сургуулийн багш нарыг ОУ-ын тэмцээнд багуудаа дасгалжуулан оролцуулж туршлагажуулан, чадварыг ахиулах бодлогыг барьсаар 4 жил байгаа билээ.
Өсвөрийн УАШТ-нд баг, тамирчдаа амжилттай удирдан эхний 3 байрт шалгаруулсан багш нар Өсвөрийн шигшээ багийг удирдан оролцох юм.
Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар:
Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар:
Манай баг тамирчид ирэх Лхагва гарагт Берлин хотыг зорино.