Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Абу Даби: Себастиан Феттель түрүүллээ

М.Солонго
2013 оны 11 сарын 5
iKon.MN

Энэ улирлын 17 дахь гараа болох Абу Дабигийн гранпри өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө.

Бямба гарагт болсон байрлал тогтоох гарааны цаг агаар хуурай цэлмэг байсан ба агаар 31°-32° байсан бол зам дээр 33°-36 ° градустай байлаа. Сүүлийн үед байнга шүүмжлэлийн бай болоод буй дугуй үйлдвэрлэгч Пирели энэ удаа медиум софт гэсэн 2 дугуй авчирсан ба энэ нь өнгөрсөн Энэтхэгийн гараанд ашигласантай ижил дугуй авчирсан юм.

Энэ 2 дугуйны ялгаа 1.5 секунд  ажээ. Софт дугуйг ашиглах нь бүгдэд нь ойлгомжтой байсан ба гарааг зохион байгуулагчид хамгийн сүүлийн эргэлт дээр 4 дугуйгаараа замаас гарч болохгүй гэдгийг онцгойлон анхааруулсан байна. 

Эхний Q1 дээр бүгд софт дугуй ашигласан бол  Q2 дээр нар жаргаж эхэлсэн ба зам хөрч эхэлсэн байна. Сүүлийн Q3  эхлэхэд нар  жаргасан байсан ба Льюис Хэмилтоныг 12 дугаар эргэлтэн дээр замаас гарсны дараа байршил тогтоох гарааг шууд зогсоожээ. 

Нисэгч  баг Q1  Q2 Q3
байр Цаг  тойрог байр цаг тойрог байр Цаг 
1. М.Уэббер Red Bull 8 01:41.6 3 3 01:40.6 8 1 01:40.0
2. С.Феттель Red Bull 11 01:41.7 3 4 01:40.8 3 2 01:40.1
3. Н.Росберг Mercedes 6 01:41.4 9 1 01:40.5 3 3 01:40.4
4. Л.Хэмилтон Mercedes 1 01:40.7 10 2 01:40.5 4 4 01:40.5
К.Райкконен* Lotus 3 01:41.3 8 9 01:41.0 6 5 01:40.5
5. Н.Хюлкенберг Sauber 9 01:41.6 9 7 01:40.9 6 6 01:40.6
6. Р.Грожан Lotus 7 01:41.4 7 8 01:40.9 8 7 01:41.0
7. Ф.Масса Ferrari 2 01:41.3 9 10 01:41.0 6 8 01:41.0
8. С.Перес McLaren 12 01:41.7 10 5 01:40.8 6 9 01:41.1
9. Д.Риккардо Toro Rosso 16 01:41.9 10 6 01:40.9 6 10 01:41.1
10. Ф.Алонсо Ferrari 5 01:41.4 8 11 01:41.1 6    
11. П.ди Реста Force India 10 01:41.7 11 12 01:41.1 8    
12. Д.Баттон McLaren 14 01:41.8 9 13 01:41.2 6    
13. Ж.Вернь Toro Rosso 13 01:41.7 9 14 01:41.3 6    
14. П.Мальдонадо Williams 4 01:41.4 10 15 01:41.4 6    
15. В.Боттас Williams 15 01:41.9 8 16 01:41.4 6    
16. Э.Гутьеррес Sauber 17 01:42.0 8          
17. А.Сутил Force India 18 01:42.1 10          
18. Г.ван дер Гарде Caterham 19 01:43.3 10          
19. Ж.Бьянки Marussia 20 01:43.4 7          
20. Ш.Пик Caterham 21 01:43.5 10          
21. М.Чилтон Marussia 22 01:44.2 8          

Байрлал тогтоохын дараа Лотус багийн нисэгч Кими Райкконений машиныг шаардлагад нийцээгүй гэсэн шалтгаанаар хамгийн сүүлийн байрнаас гаргасан бол Маруссия багийн нисэгч Бьянки хурдны хайрцгаа сольсоноор 5 байр ухаржээ. Ням гарагт  болсон уралдааны үеэр  Макларений Баттон, Уилльямсийн Батос,  болон Райкконен нар медиум дугуй тавьсан бол бусад нь софт тавьжээ. 

Уралдаан эхэлмэгц Себастиан Феттель болон Росберг хоёр Уэббэрийг гүйцэн түрүүлэн Феттель нэгээр гарсан. 2009 оны дэлхийн аварга Женсон Баттон 3 –р тойрог дээр урд далавчаа гэмтээн питэд орсноор  ерөнхийдөө оноо зулгаах боломжгүй болсон юм. Дөнгөж 4 дүгээр тойрог дээр л Феттель Росбергээс 3.7 секундаар тасарсан байлаа. Харин 29 –р тойрогийн үер Феттель Уэббэрээс 29.5 секундаар тасраад байв. Нийт 55 тойргийн дараа Феттель хоёрт явсан Уэббэрээс 30 гаруй секундээр тасарч түрүүлжээ. 

Абу Даби гранпри

Энэ нь түүний энэ улирлын 11 дэх түрүү ба нийтдээ 37 дахь удаагаа түрүүлж байгаа юм. Харин Ред Булл багийн хувьд гурав дах удаагаа нэг хоёрдугаар байрыг давхар авч байна. 

Нисэгч  Баг  цаг Хурд  Пит
1. С.Феттель Red Bull 38:06.1 186.758 2
2. М.Уэббер Red Bull 30.829 185.785 2
3. Н.Росберг Mercedes 33.65 185.696 2
4. Р.Грожан Lotus 34.802 185.66 2
5. Ф.Алонсо Ferrari + 1:07.181 184.65 2
6. П.ди Реста Force India + 1:18.174 184.31 1
7. Л.Хэмилтон Mercedes + 1:19.267 184.276 2
8. Ф.Масса Ferrari + 1:22.886 184.164 2
9. С.Перес McLaren + 1:31.198 183.908 2
10. А.Сутил Force India + 1:33.257 183.845 1
11. П.Мальдонадо Williams + 1:35.989 183.761 2
12. Д.Баттон McLaren + 1:43.767 183.522 2
13. Э.Гутьеррес Sauber + 1:44.295 183.506 2
14. Н.Хюлкенберг Sauber + 1 тойрог 183.343 3
15. В.Боттас Williams + 1 тойрог 183.329 2
16. Д.Риккардо Toro Rosso + 1 тойрог 183.195 2
17. Ж.Вернь Toro Rosso + 1 тойрог 182.206 2
18. Г.ван дер Гарде Caterham + 1 тойрог 181.454 2
19. Ш.Пик Caterham + 1 тойрог 181.116 2
20. Ж.Бьянки Marussia + 2 тойрог 179.256 2
21. М.Чилтон Marussia + 2 тойрог 179.108 2

Нисэгчдийн дэлхийн аварга:

Нисэгч  Баг  Оноо
1. С.Феттель Red Bull Racing 347
2. Ф.Алонсо Scuderia Ferrari 217
3. К.Райкконен Lotus F1 Team 183
4. Л.Хэмилтон Mercedes AMG 175
5. М.Уэббер Red Bull Racing 166
6. Н.Росберг Mercedes AMG 159
7. Р.Грожан Lotus F1 Team 114
8. Ф.Масса Scuderia Ferrari 106
9. Д.Баттон McLaren 60
10. П. ди Реста Sahara Force India F1 Team 48
11. Н.Хюлкенберг Sauber F1 Team 39
12. C.Перес McLaren 35
13. А.Сутил Sahara Force India F1 Team 29
14. Д.Риккардо Toro Rosso 19
15. Ж.-Э.Вернь Toro Rosso 13
16. Э.Гутьеррес Sauber F1 Team 6
17. П.Мальдонадо Williams F1 Team 1

Зохион бүтээгчийн цом: 

Баг Мотор Оноо
1. Red Bull Racing Renault 513
2. Mercedes AMG Mercedes 334
3. Scuderia Ferrari Ferrari 323
4. Lotus F1 Team Renault 297
5. McLaren Mercedes 95
6. Sahara Force India F1 Team Mercedes 77
7. Sauber F1 Team Ferrari 45
8. Toro Rosso Ferrari 32
9. Williams F1 Team Renault 1