Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хадгаламжийн хэмжээ, хугацаа хамаарахгүй ирэх дөрөвдүгээр сараас ТАТВАР АВНА

Б.Ану
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөгийн мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулах байв. Гэхдээ тус хуулийн 16.1.16.-т "Мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад" гэж зааж өгсөн байдаг. Тодруулбал, одоогийн хуулиар нэг хүртэл жилийн хугацаатай эсвэл хугацаагүй 100 сая төгрөгөөс дээш хадгаламжинд татвар ногдуулдаг байсан юм. 

Энэ тохиолдолд иргэд хадгаламжаа жижиглэх эсвэл 13 сарын хугацаатай хадгаламж хийх зэргээр хуулийн цоорхойг ашигладаг байж. 

Харин Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсноор энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар боллоо. 

Энэ арга хэмжээ нь үндсэндээ татвар ногдуулж эхлэх хугацааг есөн сар наашлуулж байна гэсэн үг юм.  Татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс ийнхүү татвар авах юм байна. 

Энэ өөрчлөлтийг хийснээр төсвийн орлого:

  1. 2017 онд 43 тэрбум төгрөг,
  2. 2018 онд 67 тэрбум төгрөг,
  3. 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой ажээ. 
Яг хадгаламж эзэмшигч ямар хэмжээний татвар төлөх талаар жишээ дурдвал, Та 10 сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжнаасаа 15 хувийн хүү буюу 1.5 сая төгрөгийн орлого олдог бол энэхүү орлогоосоо 10 хувийг буюу 150 мянган төгрөгийг улсад тушаах хууль хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.  Гэхдээ энэхүү өөрчлөлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар холбогдох хуульд нь өөрчлөлт оруулан баталж байж хэрэгжих учиртай. Одоо бол Засгийн газраас гарсан бодлого/төслийн хэмжээнд яваа юм. Тиймээс ч хуулийн хэлэлцүүлгийн үед энэ зарчим өөрчлөгдөх боломжтой гэдгийг анхаарна уу.