Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргыг сонгох АНХДУГААР хуралдаан хойшлогдлоо

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:49 2016/07/04

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өнөөдөр 11:00 цагаас эхлэх байсан ч хойшлогдлоо.

НИТХ-ын дарга Д.Баттулга "НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг өнөөдөр хуралдуулах саналыг манай МАН-ын нөхдүүд гаргасан. 

МАН-ынханы хүсэлтийг харгалзан үзээд, мөн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг цаг алдалгүй шийдэх, наадам, АСЕМ-ын зохион байгуулалт, урин дулааны цагт хийгддэг бүтээн байгуулалтын ажлууд байгаа учраас аль болохоор хурдан хурлаа хуралдуулж, дараагийн хүмүүст ажлаа хийх боломжийг олгоё гэж өнөөдөр хуралдаан зарласан. 

Гэрэл зургийг mpa.mn

Гэтэл өнөө өглөө нийслэлийн МАН-ын хорооноос албан бичиг ирлээ. Засаг даргад нэр дэвшсэн Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусаагүй юм байна. Маргааш УИХ-ын чуулганы хуралдаан болж, шинэ гишүүд тангараг өргөснөөр хуучин гишүүдийн бүрэн эрх  түтгэлздэг. Тиймээс НИТХ-ын долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг маргааш 14:00 цагаас болгож хойшлуулаач ээ гэсэн хүсэлт ирлээ.

Миний ойлгож байгаагаар өнөөдөр МАН-ын гишүүд ирээд хурлынхаа дарга, тэргүүлэгчдийнхээ бүрэлдэхүүнийг сонгоод, засаг даргын асуудлаа маргааш хүртэл хойшлуулах боломж байсан. Харамсалтай нь энэ боломжоо ашигласангүй. Шалтгааныг нь би хэлж мэдэхгүй байна. Миний зүгээс тэргүүлэгчдийг маргааш 11:00 цагаас хуралдуулах чиглэл өглөө. Тэргүүлэгчид маргааш хуралдаад анхдугаар чуулган хэзээ болох эцсийн товыг гаргана" гэлээ.

УИХ-ын анхдугаар чуулган маргааш хуралдсанаар хуучин парламентын бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм. Мөн УИХ-ын гишүүн Су.Батболдын бүрэн эрхийн хугацаа дуусах учиртай.

09:31 2016/07/04

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр 11:00 цагаас болно.

Хуралдаанаар: 

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдсан бөгөөд НИТХ, Хотын захирагч нарт хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа.

Эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Хотын захирагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд нарын нэр яригдаж байгаа юм.