Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Рио Тинто” компани Австрали дахь нүүрсний төслөө худалдаж байна

Э.Оджаргал
2016 оны 1 сарын 27
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” Австрали дахь нүүрсний төслийнхөө үлдсэн хувь эзэмшлийг худалдах тухайгаа мэдэгджээ. Тодруулбал, эрчим хүчний нүүрсний “Mount Pleasant” төслөө 224 сая ам.долларыг роялтийн хамт “MACH Energy Australia” компанид худалдахаар болсон байна. “MACH Energy Australia” нь Индонезийн “Салим” группын охин компани юм. 
 

“Эрчим хүчний 1 тонн нүүрс 72.50 ам.доллараас дээш үнэтэй байхад роялти тооцдог ч өнөөгийн байдлаар 47 ам.долларын үнэтэй байна. Гэсэн ч ирээдүйд “Mount Pleasant” төсөл шинэ эзэмшигчийн хөрөнгө оруулалт, менежментээр илүү ашигтай ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн “Рио Тинто” компанийн зэс-нүүрсний салбар хариуцсан Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгджээ. Тус наймааг талууд хоёрдугаар улиралд багтаан хийхээр төлөвлөсөн байна. 


“Рио Тинто” компани 2015 оны 10 дугаар сард “Mount Pleasant” төслийн Бенгалла уурхайн 40%-ийг 606 сая ам.доллараар “New Hope” компанид худалдсан билээ.

Зураг