Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч Эрдоган хүний амь аврав

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Таиип Эрдоган санамсаргүй хүний амь аварсан талаар Туркийн хэвлэлүүд мэдээлж байна.

Ерөнхийлөгчийн цуваа Истанбулын Босфорын хоолой дээгүүр гүүрээр явж байх үед нэгэн эр гүүрэн дээрээс үсэрч амиа хорлохыг завдаж байгаа харагджээ. Ерөнхийлөгч цувааг зогсоон хамгаалагчдаа явуулж амиа хорлохыг завдагч эрд түүнтэй уулзаж ярилцах хүсэлтэй байгаагаа хэлүүлсэн байна.

Хамгаалагчдын ятгаснаар амиа хорлогч тэднийг даган ерөнхийлөгчийн машинд ирж Эрдогантай хэсэг хугацаанд ярилцжээ.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэр эр гэр бүлийн асуудлаас болоод амиа хорлохоор шийдээд байсан гэнэ. Харин ерөнхийлөгч Эрдоган түүнд амиа хорлохгүй байхыг зөвлөөд туслахаа амласан ажээ.

Эх сурвалж: Hurriyet Daily News