Туркийн талын унагасан Оросын СУ-24 онгоцны хар хайрцгийг олсноо ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгч Владимир Путинд өчигдөр буюу Мягмар гарагт Москвад болсон уулзалтын үеэр үзүүлжээ.
Сирийн тусгай хүчнийхэн унасан онгоцны нисгэгчийг суллах ажиллагаанаас гадна СУ-24 онгоцны унасан газраас хар хайрцгийг олж авах ажиллагаа явуулсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хар хайрцгийн мэдээллийг задалж үзэхдээ олон улсын экспертүүдийн хамт хийхийг сайдад даалгасан байна.
Путин “Миний ойлгож байгаагаар кодлогдсон нислэгийн мэдээллээс бид СУ-24 онгоцны хөөрснөөс эхлээд газардсан цэг хүртлэх бүх мэдээллийг авах боломж гарна” гэлээ.
Тэр мөн “уг мэдээллийг задлах ажиллагаанд сонирхсон хүн бүрийг оруулах хэрэгтэй” гэжээ.
Ингэснээр СУ-24 онгоц үнэхээр Туркийн хилийг давсан эсэх мэдээлэл ил болно гэж үзэж байна.
Эх сурвалж: Russia Today