Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй хүн Сушины тогооч байх боломжгүй, учир нь…

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн алдартай, хамгийн үнэтэй суши ресторан Токиогийн Гинза зогсоолын ойролцоо байдаг Сукияабаши Жиро.

Энд суши мастер, 90 настай Жиро Оно гуай ажилладаг бөгөөд нэг хүн орж хооллоход $300 (30,000 иень) орчим болдог гэнэ. Энэ үнэнд 20 орчим төрлийн сушины амталгаа багтдаг аж.

Уг рестораны тухай баримтат кино 2011 онд “Jiro Dreams of Sushi” нэртэй АНУ-д гарч байв.

Өнгөрсөн онд АНУ-ын ерөнхийлөгч Обама Японд айлчлах үеэр ерөнхий сайд Абэ түүнийг уг ресторанд урьж зоог барьсан юм.

Барак Обама зоогийн дараа “амьдралдаа идэж үзсэн хамгийн амттай суши” гэж магтаж байв.

Тэгвэл энэ ресторанд ганц ч эмэгтэй тогооч байдаггүй. Энэ талаар Жиро Оно гуайн хүү, өв залгамжлагч Ёшиказу Оно Wallstreet Journal сэтгүүлд өгсөн ярилцлагандаа ингэж хариулжээ.

“Шалтгаан нь эмэгтэй хүний сарын тэмдэг. Мэргэжлийн тогооч байхын тулд тогтвортой амтны мэдрэмжтэй байх хэрэгтэй. Гэвч сарын тэмдгийн давтамжаас болоод эмэгтэй хүний амтны мэдрэмж хэлбэлзэж байдаг. Тиймээс эмэгтэй хүн сушины тогооч байх боломжгүй” гэжээ.

Гэхдээ түүний хэлсэн шалтгаан Япон даяар түгээмэл ойлголт биш. Үүнээс гадна эмэгтэй хүний гар жижиг бас илүү халуун учраас суши бэлдэхэд тохиромжгүй, тэдний будаг шунхны үнэр загасны амтыг сарниулдаг гэх мэт ойлголтууд байдаг ажээ.

 

Эх сурвалж: Business Insider