Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг утас нуруунд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 25
iKon.MN

Ухаалаг утасны хэрэглээ эрс нэмэгдсэнээс олон янзын сөрөг нөлөө хүнд үзүүлэх болжээ.

Саяхан Нью-Йоркын доктор Кернет Хансраж Surgical Technology International сэтгүүлд гаргасан нийтлэлдээ ухаалаг утасны хүзүү, нуруунд үзүүлэх нөлөөний талаар тайлбарлажээ.

Судалгаагаар утас руугаа тонгойж харахад хэр их тонгойж байгаагаас хамаараад хүзүү, нуруунд 27 кг хүртэл ачаалал өгдөг болохыг тогтоожээ.

0 хэм бол 5 кг (хэвийн буюу толгойны жин бололтой)

15 хэм бол 12 кг

30 хэм бол 18 кг

45 хэм бол 22 кг

60 хэм бол 27 кг

 

Хэрвээ ингэж тонгойгоод хоёр цаг суувал үр дүн нь аюултай түвшинд хүрэх гэнэ.

Хамгийн зөв байрлал бол хүзүү, нуруугаа цэх байлгаж гар утсаа нүднийхээ түвшинд барих. Гэхдээ ингэж гар утастайгаа харьцах хүн олдох болов уу?