Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Монокок технологи (Monocoque body)

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 7 сарын 21
Cardoctor
Зураг зураг

Автомашин үүссэн эхэн үеэс суудлын ч бай ачааны ч бай автомашин нь бөх бат гангаар хийсэн рам түүн дээр байрлах бүхээг, ачаа гэх мэт тусдаа хэсгүүдийг угсран нийлүүлдэг байсан. Ингээд 20-р зууны дундуур пуужингийн болон нисэх онгоцны технологи эрчимтэй хөгжин их биеийг нэг ганц бие даасан хэсгээс бүтээх монокок технологи нисэх хүчний үйлдвэрлэлд нэвтэрчээ. 

Пуужин, нисэх онгоцны их бие өөртөө хөдөлгүүр зорчигч, ачаа гэх мэтийг авч явахын зэрэгцээ хөнгөн, бат бөх байх шаардлагатай байсан юм. Ийнхүү энэ шаардлагыг хангасан технологи бий болж улмаар автомашинд хэрэглэж болох уу үгүй юу гэдэг асуудал тулгарсан байна.

Гэвч автомашин нь нисэх онгоцыг бодвол хаалга, багаажны таг, капот зэрэг маш олон онгойдог хэсгүүдтэй байдаг нь бүрэн утгаар нь хэрэглэхэд боломжгүй байсан юм.

 

Монокок бүхээг

 

Рамгүй SUV автомашины монокок хийц

Тийм учраас үндсэн араг ясыг энэхүү технологийг ашиглан бүтээжээ. Энэ нь автомашин  үндсэн ган рамгүйгээр бүхээг нь дангаараа бүх ачаалал, мушгих эрмэлзлэлтэй хүчийг өөртөө хүлээн авч ямарваа нэгэн гажилтгүйгээр үүрэг гүйцэтгэх шаардлагатай болсон юм. Гэсэн хэдий ч явах анги хөдөлгүүрийг жижиг туслах рам, хөнгөн хэлбэрийн тавцанд бэхлэн бүхээгтэй холбож байдаг.

Ингэснээр автомашины жин бага болсон төдийгүй рам эзэлдэг байсан доод зай бүхээгийн доторх ашигтай зай болон хувирсан юм. Нийтэд нь дүгнэж үзвэл монокок технологийн зорилго нь:

Бүхээгийн нэгдмэл хөшүүн байдлыг нэмэгдүүлж, жинг хөнгөрүүлэх

Шалны байрлалыг доошлуулж салоны зайг нэмэгдүүлэх

Олон хэвлэмэл металл деталиудыг бөх бат барих цэгэн гагнуурыг хэрэглэснээр бөх бат чанарыг дээшлүүлэх

Хэдий дээрх давуу талууд бий болсон ч дутагдал бас байсаар байгаа юм. Үүнд хөдөлгүүрийн ажиллагааны доргион, замын чимээ дамжих нь амархан болсон учраас энэ бүхнийг багасгах нэмэлт материал технологи шаардагдах болсон.

 

Дан бүтэн рам

Нэгдмэл нэг салдаггүй болсноор ямар нэгэн засварын ажил хийхэд бэрхшээлтэй болсон. Үүнд хөдөлгүүр, хурдны хайрцаг солих, дагалдах тоноглолыг засах солих үед урд хэсгийн 2 талын шанаа нүүр салахгүй болсноос хөдөлгүүрийг бүтнээр нь дээш юмуу эсвэл доош нь гаргаж  авч байж янзлах, урд хэсгээр осолд орсон үед дотоод араг ясын хэсгийг сольж болохгүй бөгөөд  сайтар засах эсвэл тайрч гэмтэлгүй хэсгийг залгаж гагнах, ийм боломжгүй тохиолдолд автомашин шууд хэрэгцээнээс гарах болсон. Энэ мэт засварын зардлыг нэмэгдүүлэх сул талтай. 

Сүүлийн үед энэхүү монокок кузовыг бүтэн рамтай жийп төрлийн авто машинуудад хэрэглэх болсон. Ингэснээр бөх бат чанарыг нэмэгдүүлж гаднаас дамжих дуу чимээг дээд зэргээр бууруулж чаддаг.

 

Рамтай монокок хийцтэй кузов

Гэхдээ энэ нь үнэ хямд бага оврын Kluger, RAV4, X-trail, Outlander, BMW X3, Freelander  мэтийн жижиг жийпэнд биш туулах чадвар сайтай Landcruiser, Patrol, Secouya, Lexus LX570, GX470, Toyota Hilux Surf , Nissan X-terra зэрэг голдуу японы жийпнүүдэд хэрэглэгдэж байгаа бөгөөд харин Range Rover, Pajero, Grand Cherokee, Mercedec-benz M болон ML class гэсэн үнэтэй загварууд ч рамтай монококоос татгалзаж, дан монокок кузовтойгоор үйлдвэрлэгдэж байгаа. Ингэснээр салон болон замаас мэдрэгдэх доргион дуу чимээ рамтайг бодвол арай илүү байдаг юм.
 

Зураг